АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ ХҮҮХДИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.


Нийтэлсэн ГБХЗХГ ГБХЗХГ  /  Огноо 8 сар 30, 2019

6 САРЫН 1-НИЙ ӨДӨР БУЮУ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН “АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” ХҮҮХДИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2019-06-01/

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу Хүүхдийн баярын өдрийг манай орон 67 дэх жилдээ тэмдэглэж байна.
Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт 1925 онд Швейцарын Женев хотноо болж, жил бүрийн 06-р сарын 01-нийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Монгол Улс 1952 оноос “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэж ирсэн бөгөөд 1992 онд төрийн зүгээс 06-р сарын 01-нийг Эх үрсийн баяр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн ч иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр ирсэн билээ.

Энэ жил “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг ” АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Өнөөдрийн баярт урлаг соёл, спортын болоод бусад үйл ажиллагаануудад нийт 1000 орчим хүүхдүүд хамрагдлаа. Мөн 15 ээж “ДАРХАН БЭР”, “ХАТАН БЭР”, “УРАН БЭР”-ийн одонгоор энгэрээ мялааж, Боржигон чуулгын уран бүтээлчид “ЭРЭЛХЭГ ЭЛЬФ МАРАНТА” хүүхдийн жүжгийн хэсгээс тоглож хүүхэд багачууддаа бэлэг барилаа. Мөн ерөнхий боловсролын 1,2,5-дугаар сургуулийн сурагчид болон Орчин үеийн бүжгийн “Жанжин чойр” хамтлагийн хүүхдүүд маань хүрэлцэн ирсэн эцэг, эх, хүүхэд багачууддаа урлагийн тоглолтоор баярын уур амьсгалыг чимэж өглөө.

Үйл ажиллагааг хамтран зохион байгуулж хүүхэд багачуудыг баярлуулах үйлсэд хамтран ажилласан Дэлхийн зөн ОУБ, Политехник коллеж, Боржигин чуулга, Биеийн тамир спортын газар, Цагдаагийн хэлтэс, Ерөнхий боловсролын 1,2,5-дугаар сургууль, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хамт олон болон хувь хүн та бүхэндээ баярлалаа.

ХҮҮХДИЙН САЙН САЙХАН БАЙДАЛ ТЭДНИЙ ХӨГЖЛИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА.

Ангилал Ангилагдаагүй Ил тод байдал Үйл ажиллагааны ил тод байдал
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 12
АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ ӨДӨРЛӨГ
ХАМТДАА ХӨГЖЬЕ АЯНЫ 1 ЖИЛИЙН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ

Сэтгэгдэлгүй

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.