АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ ӨДӨРЛӨГ


Нийтэлсэн ГБХЗХГ ГБХЗХГ  /  Огноо 8 сар 30, 2019

Говьсүмбэр аймгийн “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөгийн тайлан

2019-05-16

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг  тохиолдуулан  “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөгийг 2019 оны 05 дугаар сарын 08, 09, 10, 16-ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Тус өдөрлөгт нийт 400 хүн хамрагдсан. Өдөрлөгөөр иргэдэд Хуульч, гэр бүл судлаач, сэтгэл зүйч Д.Төмөртогоо хүрэлцэн ирж “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт лекц уншиж мөн сумдын хэмжээнд амжилт бүтээлээрээ манлайлсан шилдэг 5 гэр бүлийг шалгаруулж сумын “Авъяаслаг гэр бүл”-ийг шалгаруулах дуэт дууны тэмцээнийг зохион явууллаа. Мөн гэр бүлийн ширээний теннисний тэмцээнийг зохион байгуулж тэмцээнд нийт 8 баг оролцож энхий 4 байрыг шалгаруулан урамшуулсан юм.

Мөн Хуульч, гэр бүл судлаач, сэтгэл зүйч Д.Төмөртогоо нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн нийт 37 сурагчдад ганцаарчилсан болон хувьчилсан сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажилласан. Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх явцад сурагчид бие биенээ гадаад өнгө үзэмж, дүр төрхөөр нь гоочлон, шоглох үзэгдэл их байдаг бөгөөд энэ нь эмэгтэй хүүхдүүдийн хувьд сэтгэл санааны хүнд дарамт болдог байна.

Мөн Баянтал суманд ажиллах явцдаа  бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг илрүүлж холбогдох байгууллагад шилжүүлэн дараагийн арга хэмжээг аван ажилласан.

Шивээговь сумын Шилдэг гэр бүл шалгаруулах номинацид:

Алдартай гэр бүлээр: Шивээговь сумын иргэн Б.Чинбатын гэр бүл

Оюунлаг гэр бүлээр: Шивээговь сумын иргэн Д. Сүхбаатар гэр бүл

Бүтээлч гэр бүлээр: Шивээговь сумын иргэн Д.Зоригт гэр бүл

Шилдэг залуу гэр бүлээр: Шивээговь сумын иргэн Н.Түвшинжаргалын гэр бүл

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн гэр бүлээр: Шивээговь сумын иргэн А.Лхагванямын гэр бүл тус тус шалгарлаа.

Авъяаслаг гэр бүлээр:

1-р байр- Шивээговь сумын иргэн Алтанхүү, Сувданцэцэг

2-р байр- Шивээговь сумын иргэн Цолмон, Оюунгэрэл

3-р байр- Шивээговь сумын иргэн Батамгалан, Наранцацралт нар тус тус шалгарлаа.

Баянтал сумын Шилдэг гэр бүл шалгаруулах номинацид:

Алдартай гэр бүлээр: Баянтал сумын иргэн Л.Бандийн гэр бүл

Бүтээлч гэр бүлээр: Баянтал сумын иргэн Л.Түвшинжаргалын гэр бүл

Шилдэг залуу гэр бүлээр: Баянтал сумын иргэн Э.Ариунбуянгын гэр бүл

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн гэр бүлээр: Баянтал сумын иргэн Б.Готовын гэр бүл тус тус шалгарлаа.

Авъяаслаг гэр бүлээр:

1-р байр- Баянтал сумын иргэн Даваасүрэн, Эгиймаа

2-р байр- Баянтал сумын иргэн Самданбазар, Энхжаргал

3-р байр- Баянтал сумын иргэн Болдбаатар, Отгонцэцэг нар тус тус шалгарлаа.

Сүмбэр сумын Шилдэг гэр бүл шалгаруулах номинацид:

Алдартай гэр бүлээр: Сүмбэр сумын иргэн Д. Мөнхдалайн гэр бүл

Оюунлаг гэр бүлээр: Сүмбэр сумын иргэн Л.Батзаяатын гэр бүл

Бүтээлч гэр бүлээр: Сүмбэр сумын иргэн Н.Нармандахын гэр бүл

Шилдэг залуу гэр бүлээр: Сүмбэр сумын иргэн н.Бямбажавын гэр бүл

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн гэр бүлээр: Сүмбэр сумын иргэн П.Эрдэнэцэцгийн гэр бүл тус тус шалгарлаа.

Ширээний теннисний тэмцээнд:

1-р байр- Бодьсүрэн ахлагчтай баг

2-р байр- Мөнхдөл ахлагчтай баг

3-р байр- Энхмөнх ахлагчтай баг

Тусгай байр- Отгонбаатар ахлагчтай баг тус тус шалгарлаа.

 

Өдөрлөгийн үр дүнд иргэдэд гэр бүлийн харилцаа үнэ цэнийн ойлголтыг өгч, тэдний хийж бүтээсэн гавъяаг үнэлэн, авъяас билгийг бусдад таниулан урамшуулсан юм. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн талаар танилцуулга мэдээлэл хийж, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн  сурагчдын сэтгэл зүйчтэй уулзах идэвхи, оролцоог харахад сум орон нутагт мэргэжилийн сэтгэл зүйч нэн шаардлагатай байгаа нь харагдсан юм.

   

 

 

 

Ангилал Ангилагдаагүй Ил тод байдал Үйл ажиллагааны ил тод байдал
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 13
ИРЭЭДҮЙН ЭЗЭД МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН
АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ ХҮҮХДИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Сэтгэгдэлгүй

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.