2020 оны 11 сарын 26 9:41 am минут.

АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2019 ОНЫ АНХДУГААР ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2019 ОНЫ АНХДУГААР ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. 2019.02.19

Аймгийн Засаг даргаар ахлуулсан “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ”-ийн 2019 оны анхдугаар хурал зохион байгуулагдлаа. Хурлыг зөвлөлийн дэд тэргүүн Ш.Билэггүмбэрэл удирдан 76%-ийн ирцтэйгээр удирдан явууллаа.
ТУС ХУРЛААР ХЭЛЭЛЦСЭН АСУУДЛУУД:
1. Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан
2. Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах
3. Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлд шинэ гишүүн элсүүлэх санал авах
ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР:
1. Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд гишүүдийн нэмэлт саналыг тусган батлуулах
2. Аймаг сумдын залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн нийт гишүүдийн нэгдсэн уулзалтыг 3 сард зохион байгуулах
3. Сумдын залуучуудын хөгжлийн салбар зөвлөлын үйл ажиллагааг идэвхижүүлэн, хэрэгжилтийн тайлан мэдээг ГБХЗХГ-т хүргүүлж байх
4. Зөвлөлөөс гарсан гишүүдийн орон тоог нөхөх захирамжийг шинэчлэн батлах
5. Сар бүрийг нэрлэсэн сар болгон үйл ажиллагаа зохион байгуулах
6. Говьсүбэр аймаг дахь Монголын залуучуудын холбоо болон бусад ТББ-уудтай хамтран ажиллах
7. Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн гишүүд мэдээллээ салбар салбартаа мэдээллэх, түгээн дэлгэрүүлэх, салбар дундын уялдаа холбоогоор хангаж ажиллах шийдвэрүүдийг гаргалаа.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 7
АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН 2019 ОНЫ АНХДУГААР ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ГЭР БҮЛИЙН БАЯР ХӨӨР СЭДЭВТ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сэтгэгдэлгүй