АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2020 ОНЫ АНХДУГААР ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Нийтэлсэн ГБХЗХГ ГБХЗХГ  /  Огноо 3 сар 11, 2020

АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2020 ОНЫ АНХДУГААР ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
/2020.02.18/
Аймгийн Засаг даргын дэргэдэх “Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл”-ийн 2020 оны анхдугаар хурал 02 сарын 18-ны өдөр зохион байгууллагдлаа. Хурлыг аймгийн Засаг дарга Г.Батсуурийн удирдлага дор 73%-ийн ирцтэйгээр удирдан зохион байгууллаа.
ТУС ХУРЛААР ХЭЛЭЛЦСЭН АСУУДЛУУД:
1. Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулж, санал авах
2. Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлд шинээр гишүүн элсүүлэх санал авах
3. Шинэ төрлийн корона вирус гарсантай холбогдуулан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Уриалга гаргах
4. Хуралдааны шийдвэрийг танилцуулж, батлуулах
ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР:
1. Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд гишүүдийн нэмэлт саналыг тусган 100%-ийн саналаар батлаггдлаа.
2. Шинэ төрлийн корона вирусаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажилзохион байгуулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр үнэн зөв мэдээллийг сурталчилан түгээх.
3. Аймгийн хэмжээний 18-40 хүртэл насны залуучуудын шинэчилсэн бүртгэл мэдээллийг хийх
4. Орон нутагт залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, уялдаа холбоогоо сайжруулахахаар боллоо.

Ангилал Ангилагдаагүй Зар мэдээ Ил тод байдал Мэдээ Онцлох Үйл ажиллагааны ил тод байдал Үйл ажиллагааны мэдээлэл
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 156
АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО ХУРАЛДЛАА.
АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Сэтгэгдэлгүй