2020 оны 11 сарын 29 4:33 pm минут.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ХҮҮХДИЙН УРЛАГИЙН ЯРГУЙ-2018 НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2018-03-23/

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар Аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтарч АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ХҮҮХДИЙН УРЛАГИЙН “ЯРГУЙ-2018” наадам 2018оны 03-р сарын 23, 24 -ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус наадмыг хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, тэдний урлагийн авьяас билгийг нээн хөгжүүлэх, бие биенээсээ харилцан суралцах, тэдний урлагийн гоо зүйн боловсролыг нэмэгдүүлэх, ардын болон орчин үеийн урлагийг дэлгэрүүлэхэд зорилгоор Ерөнхий боловсролын 5 сургуулийн 1-12 ангийн нийт 350 гаруй хүүхэд 1-5-р анги, 6-9-р анги, 10-12-р анги гэсэн насны ангилалд
1. Дууны төрөлд: Боржигин уртын дуу, Зохиолын дуу, Ардын дуу, хамтлаг дуу
2. Бүжгийн төрөл: Гоцлол бүжиг, хамтлаг бүжиг
3. Хөгжмийн төрөл: Гоцлол хөгжим, хамтлаг хөгжим
4. Язгуур урлагийн төрөл: Гоцлол, хамтлаг гэсэн төрлөөр авьяас чадвараа сорьсон юм.

Наадмын шүүгчээр Урлагийн гавъяат зүтгэлтэн С.Дашням, Дуу бүжгийн Боржигин чуулганы бүжгийн багш, Соёлын тэргүүний ажилтан Э. Алтанзул, Дуу бүжгийн Боржигин чуулганы хөгжмийн удирдаач М.Амгаланжаргал нар ажиллаа.

Яргуй урлагийн наадамд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, авъяас чадварыг нээж илрүүлэх үүднээс удирдамжиндаа 1 төрөлд 1 хүүхэд гэсэн заалтын дагуу зохион байгуулсан бөгөөд өмнөх онтой харьцуулахад урлагийн наадамд оролцогчдын тоо 0,5 хувиар нэмэгдэж 400 гаруй хүүхэд багачууд авъяас чадвараараа өрсөлдлөө. Мөн өмнөх жилүүдтэй харьцуулахад оролцогч хүүхдүүдийн зохион байгуулалт, урлагийн номерийн гүйцэтгэх чанар нь улам их сайжирч байгаа нь харагдаж байна. Ийнхүү энэ удаагийн наадамд А.Зургаанжин захиралтай 1-р сургууль 99 сурагч оролцуулснаас 90 хүүхэд шагналт байранд орж медаль хүртсэн амжилтаараа багийн дүнгээр ТЭРГҮҮН байранд орж цом, өргөмжлөлөөр шагнаж урамшуулав.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 8
ИРЭЭДҮЙН ЭЗЭД МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2018-03-22/
ОЮУНЫ ДАВАЛГАА-1 УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2018.03.24/

Сэтгэгдэлгүй