2020 оны 11 сарын 26 5:20 am минут.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ХҮҮХДИЙН УРЛАГИЙН “ЯРГУЙ-2019” НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ХҮҮХДИЙН УРЛАГИЙН “ЯРГУЙ-2019” НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2019-04-24/

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, тэдний урлагийн авьяас билгийг нээн хөгжүүлэх, бие биенээсээ харилцан суралцах, тэдний урлагийн гоо зүйн боловсролыг нэмэгдүүлэх, ардын болон орчин үеийн урлагийг дэлгэрүүлэх зорилгоор Засаг даргын Тамгын газар, Дэлхийн Зөн ОУБ, Дуу бүжгийн Боржигин чуулгатай хамтран ЕБС-ийн 1-12 ангийн нийт 750 сурагчид хамрагдсан ЯРГУЙ наадам 2 өдөр үргэлжилж амжилтай зохион байгуулагдлаа.
Наадмын төрлүүд:
1. Дууны төрөл
• Гоцлол дуу- Хүүхдийн болон зохиолын
• Хамтлаг дуу- Хүүхдийн болон зохиолын
2. Бүжгийн төрөл
• Гоцлол бүжиг- Ардын болон зохиомжит
• Хамтлаг бүжиг- Ардын болон зохиомжит
3. Хөгжмийн төрөл
• Гоцлол хөгжим- Үндэсний болон сонгодог
• Хамтлаг хөгжим- Үндэсний болон сонгодог
4. Язгуур урлагийн төрөл
• Гоцлол /Хархираа, исгэрээ, хөөмий, уран нугаралт уртын дуу, ардын дуу гэх мэт/
• Хамтлаг /Хархираа, исгэрээ, хөөмий, уран нугаралт уртын дуу, гэх мэт
5. Уран уншлагын төрөл
• Уран уншлага-Гоцлол/Шүлэг, өгүүллэг, тууж, найраглал, туульс, ерөөл магтаал гэх мэт/ төрлөөр зохион байгуулагдлаа. Наадамд нийт 360 гаруй хүүхэд шагналт байранд шагнагдаж, Д. Энхтулга, Эрдэнэчимэг багшаар удирдуулсан 1 дүгээр сургуулийн баг “ШИЛДЭГ СУРГУУЛЬ”-р 2 дахь удаагаа тэргүүлсэн амжилт гаргалаа.
Хамтран ажилласан байгууллагууд болон сургуулиуд, хүүхдэд бүрийн оролцох эрхийг ханган ажилласан дуу хөгжмийн нийт багш нартаа баярлалаа.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 8
АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2019 ОНЫ ТӨСӨВ

Сэтгэгдэлгүй