АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ХҮҮХДИЙН УРЛАГИЙН ЯРГУЙХАН-2019 НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.


Нийтэлсэн Админ  /  Огноо 4 сар 15, 2019

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ХҮҮХДИЙН УРЛАГИЙН “ЯРГУЙХАН-2019” НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2019.04.10/

Аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас санаачлан Аймгийн Засаг даргын нэрэмжит сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийн дунд 2 дах жилдээ зохион байгуулж буй “ЯРГУЙХАН-2019” урлагийн наадмыг Дуу бүжгийн Боржигин чуулга, Дэлхийн зөн ОУБ-тай хамтран зохион байгууллаа.

Тус урлагийн наадмын зорилго нь хүүхэд бүрийг хөгжүүлэх, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, тэдний урлагийн авьяас билгийг нээн хөгжүүлэх, бие биенээсээ харилцан суралцах, тэдний урлагийн гоо зүйн боловсролыг нэмэгдүүлэх, ардын болон орчин үеийн урлагийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгууллаа.

Хүүхдийн хөгжил, оролцоог нэмэгдүүлэх, авъяас чадварыг нээж илрүүлэх зорилгоор 1 төрөлд 1 хүүхэд оролцуулсан ба тус тэмцээнд 250 гаруй хүүхэд багачууд авъяас чадвараараа өрсөлдөж 96 хүүхэд шагналт байранд шалгарч өргөмжлөл, медаль, гарын бэлгээр шагнагдлаа.

Энэ удаагийн урлагийн наадамд Х.Алтанцэцэг эрхлэгчтэй “БУЯН” цэцэрлэг багийн дүнгээр ТЭРГҮҮН байранд 2 дах жилдээ дахин шалгарч шилжин явах “ЦОМ”, “ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагнагдлаа.

 

Ангилал Ил тод байдал Үйл ажиллагааны ил тод байдал Үйл ажиллагааны мэдээлэл
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 47
ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. /2019.03.29/
АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Сэтгэгдэлгүй

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.