2020 оны 11 сарын 24 11:54 pm минут.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ХҮҮХДИЙН “ЯРГУЙХАН” УРЛАГИЙН ИХ НААДАМ АНХ УДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2018-03-16/

Гэр бүл, хүүхэд залууучуудын хөгжлийн газраас санаачлан анх удаа цэцэрлэгийн насны хүүхдүүдийн “ЯРГУЙХАН-2018” урлагийн их наадмыг Дуу бүжгийн БОРЖИГИН ЧУУЛГА-тай хамтран амжилттай зохион байгууллаа. Тус урлагийн наадамд “Гоцлол дуу”, “Хамтлаг дуу”, “Гоцлол бүжиг”, “Хамтлаг бүжиг”, “Гоцлол хөгжим”, “Хамтлаг хөгжим”, “Уран уншлага” гэсэн 7 төрлөөр 7 цэцэрлэгийн нийт 300 гаруй хүүхдүүд оролцож, төрөл тус бүрээр алт, мөнгө, хүрэл медалийг хүртэн, шилдгийн шилдэг цэцэрлэгээр Х.Алтанцэцэг эрхлэгчтэй “Буян” төрийн өмчит бус хувийн цэцэрлэг шалгарлаа. Тус тэмцээнд сэтгэл зүрхээ зориулан ажилласан нийт багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, хүүхэд багачууддаа баярлалаа.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 4
2018.03.12-ны өдрийн А/08 тушаал
ИХ ЗОХИОЛЧ Д. НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ӨСВӨРИЙН ЯРУУ НАЙРАГЧДЫН “ХҮРЭЛ ТУЛГА-2018” УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2018-03-16/

Сэтгэгдэлгүй