2020 оны 12 сарын 05 8:32 pm минут.

АЙМГИЙН ХҮҮХДИЙН НЭГДСЭН ШИНЭ ЖИЛ-ИЙН НААДАМ ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД-ИЙГ ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЙЛАН

        Аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Дэлхийн Зөн Бор-Өндөр 1 ОНХ, Дуу бүжгийн боржигин чуулга нартай хамтран 2018 “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД” шалгаруулах Хүүхдийн нэгдсэн “ШИНЭ ЖИЛ”-ийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, Засаг даргын Тамгын газрын дарга Д. Содном, Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Зургаанжин, Дэлхийн зөн ОУБ Бор-Өндөр1 ОНХ менежер Д.Оюунтуул нар оролцож авьяаслаг сурагчдад мэндчилгээ дэвшүүлэн шагнал гардуулсан.

Хүүхдийн хөгжил, нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжих, амжилттай суралцсан сурагчдыг шагнаж урамшуулах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “АВЬЯАС” алтан медалиар 6 сурагч, “ШИЛДЭГ СУРАГЧ” алтан медалиар 5 сурагч, 2018 “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”- ээр 9 сурагч нэг багийн амжилтаар тус тус шалгарч Ерөнхий боловсролын сургуулийн авьяаслаг 150 гаруй сурагчдын хамтарсан урлагийн тоглолтыг зохион байгуулсан.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН “ШИЛДЭГ СУРАГЧ”  АЛТАН МЕДАЛИАР

  1. 1-р сургуулийн 7в ангийн сурагч Лхагвасүрэнгийн Отгонжаргал
  2. 2 дугаар сургуулийн 10б ангийн сурагч Очирхуяийн Соёлмаа
  3. 3 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Лхагвадоржийн Хонгорзул
  4. 5 дугаар сургуулийн 9а ангийн сурагч Энхбаярын Энхбуян
  5. 1 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч Төмөрсүхийн Номин

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН “АВЬЯАС” АЛТАН МЕДАЛИАР

  1. 2-р сургуулийн 7б ангийн сурагч Бат-өлзийгийн Эмүжин
  2. 4-р сургуулийн 8а ангийн сурагч Чулуунпүрэвийн Хүчитбаатар
  3. 2-р сургуулийн 11а ангийн сурагч Мөнгөнхуяг Чойсүрэнжав
  4. 1-р сургуулийн 11б ангийн сурагч Цолмонгийн Мөнххүлэг
  5. 1-р сургуулийн 2а ангийн сурагч Амгаланбаатар  Азбаяр
  6. 5-р сургуулийн 4в ангийн сурагч О.Хас-Эрдэнэ

АЙМГИЙН 2018 “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ЭЭР

  1. Сурлагын амжилт төрөлд оны онцлох хүүхдээр 2-р сургуулийн 12а ангийн сурагч Болдбаатарын Дөлгөөн
  2. Урлаг, уран бүтээл төрөлд оны онцлох хүүхдээр 1-дүгээр сургуулийн 8а ангийн сурагч Ганзоригийн Мөнхбаяр
  3. Биеийн тамир, спорт, бие бялдарын хөгжил төрөлд оны онцлох хүүхдээр 1-р сургуулийн 11б ангийн сурагч Баянцогтын Болор
  4. Техник сэтгэлгээ, шинэ санаачилга төрөлд 3-р сургуулийн 10a ангийн сурагч Сайнгэрэлийн Одмаа
  5. Эх орны түүх, соёл өв уламжлал төрөлд оны онцлох хүүхдээр 5-р сургуулийн 8б ангийн сурагч Өлзийтогтохын Марал
  6. Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага төрөлд оны онцлох хүүхдээр-5 дугаар сургуулийн 10в ангийн сурагч Энхтайваны Тэмүлэн
  7. Бүтээлч ажил хичээнгүй байдал төрөлд оны онцлох хүүхдээр 5 дугаар сургуулийн 10в ангийн сурагч Эрдэнэбаатар Хүслэн
  8. Хүмүүнлэг энэрэнгүй үйлс төрөлд оны онцлох хүүхдээр Политехникийн коллежийн оюутан Батцэцэгийн Маралмаа
  9. Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин номинацад 5 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Лхагважавын Энхсувд
  10. Багийн амжилт номинацад 1 дүгээр сургуулийн “Оролцоод хөгжье” клубын сурагчид

                                    АЙМГИЙН 2018 “ОНЫ ОНЦЛОХ БАГШ”-ААР

  1. 5-р сургуулийн технологийн багш Б.МӨНХ-ӨЛЗИЙ
  2. 1-р сургуулийн дуу хөгжмийн багш Д.ЭРДЭНЭЧИМЭГ

Буян цэцэрлэгийн хөгжмийн багш  БАЯРМАА  тус тус шалгарлаа.

 

 

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 5
Тендэрийн урилга
АЙМГИЙН ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЦОДГОР ХҮҮ-2019 ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Сэтгэгдэлгүй