АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.


Нийтэлсэн Админ  /  Огноо 4 сар 15, 2019

АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО”-НЫ ГИШҮҮДИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2019-04-12/

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйл, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны сайд, Хууль Зүй Дотоод хэргийн сайдын хамтарсан А/51,А/69 тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийн үйл ажиллагааг тогтмолжуулах, чанаржуулах, үйлчилгээний эрх зүйн орчны мэдлэг мэдээллийг дээшлүүлж, чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор хуралдлаа.
Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо нь Зөрчил, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед болон дараагийн шатанд гэмт хэрэг, зөрчлийн холбогдогч /сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч/ болон хохирогч, гэрч хүүхдүүдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг үзүүлэх, хүүхдийн эрхийг ханган хамгаалах чиг үүрэг бүхий хороо бөгөөд Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүүхдийг хүлээн авч шаардлагатай зөвлөгөө, туслалцаа, дэмжлэг үзүүлдэг.

Өнөөдрийн хурлаар:
– ХЭХЗХ-ны чиг үүргийн хэрэгжилт, хамтын ажиллагааны талаарх мэдээлэл танилцуулж
– ХЭХЗХ-ны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталж
– ХЭХЗХ-ны гишүүд гэмт хэргийн хохирогч 4 хүүхдийн кейс дээр ажиллаж
– Цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, шинэ санаа дэвшүүлэн, түүнийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэн нэгдсэн шийдвэрт хүрлээ.

ХЭХЗХорооны үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан Дэлхийн Зөн ОУБ-ын хамт олондоо баярлалаа

Ангилал Ил тод байдал Мэдээ Үйл ажиллагааны ил тод байдал Үйл ажиллагааны мэдээлэл
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 166
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ХҮҮХДИЙН УРЛАГИЙН ЯРГУЙХАН-2019 НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ХҮҮХДИЙН УРЛАГИЙН “ЯРГУЙ-2019” НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сэтгэгдэлгүй

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.