2020 оны 12 сарын 05 9:07 pm минут.

АЙМГИЙН ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЦОДГОР ХҮҮ-2019 ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

      Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Аймгийн шатрын холбоотой хамтран 2019 оны 01-р сарын 19-ны өдөр  хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчилан, авьяас билгийг нээн хөгжүүлэх, ирээдүйн мастеруудыг бэлтгэх,шатрын спортоор дамжуулан хүүхэд багачуудыг төлөвшүүлэх зорилгоор “ЦОДГОР ХҮҮ-2019” шатрын тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд нийт эрэгтэй, эмэгтэй шатарчдыг 4 насны ангилалтайгаар зохион байгуулж 45 хүүхэд хамрагдлаа. Тус тэмцээнд оролцсон тамирчдыг 1-3 байраар шалгаруулж урамшууллаа.

Төрөл тус бүрийн нэгдүгээр байранд орсон хүүхдүүд “Улсын аварга шалгаруулах ЦОДГОР ХҮҮ”-2019 тэмцээнд оролцох болзлыг хангасан. “Цодгор хүү-2019” тэмцээнд 5 хүртэлх насны эрэгтэй төрөлд Б.Төрболд, эмэгтэй төрөлд Б.Дөлгөөн, 6-7 насны эрэгтэй төрөлд тэргүүн байранд Б.Энхбүрэн, дэд байранд Н.Чинхүслэн, гутгаар байранд Л.Батсугар, эмэгтэй төрөлд тэргүүн байр Б.Учрах, дэд байранд Э.Энхжин, гутгаар байранд М.Солонго, 8-9 насны эрэгтэй төрөлд тэргүүн байр Х.Дөлгөөн, дэд байр Жавхлантөгөлдөр, гутгаар байр Баяр-Эрдэнэ, эмэгтэй төрөлд тэргүүн байр М.Маргад, дэд байр Бүжинлхам, гутгаар байр Б.Мөнхгэрэл, 10-11 насны эрэгтэй төрөлд тэргүүн байр Х.Элбэгбаяр, дэд байр Л.Сумьяа, гутгаар байр О.Батбаяр, эмэгтэй төрөлд тэргүүн байр Г.Энхмаа, дэд байр Э.Бат-Оюун, гутгаар байр Б.Учрал нар амжилттай оролцлоо. Энэ тэмцээний үр дүнд хүүхэд нэг бүрийн оролцоо сайжирч, хөгжил төлөвшилд нь эерэг нөлөөг үзүүлж байна.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 3
АЙМГИЙН ХҮҮХДИЙН НЭГДСЭН ШИНЭ ЖИЛ-ИЙН НААДАМ ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД-ИЙГ ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЙЛАН
СУРГУУЛИУДЫН ОРОЛЦООНЫ КЛУБЫН ХҮҮХДҮҮДИЙН ДУНД “АМЖИЛТЫГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сэтгэгдэлгүй