АЙМГИЙН ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЦОДГОР ХҮҮ-2020 ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Нийтэлсэн ГБХЗХГ ГБХЗХГ  /  Огноо 2 сар 07, 2020

АЙМГИЙН ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЦОДГОР ХҮҮ-2020 ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2020.01.19/

Дэлхийн зөн Бор-Өндөр1 ОНХ, Аймгийн шатрын холбоотой хамтран хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчилан, авьяас билгийг нээн хөгжүүлэх, ирээдүйн мастеруудыг бэлтгэх, шатрын спортоор дамжуулан хүүхэд багачуудыг төлөвшүүлэх зорилготой өсвөрийн шатарчдын ЦОДГОР ХҮҮ-2020 тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнийг 4 насны ангилалтай зохион байгуулж аймгийн 3 сумын нийт 72 хүүхэд хамрагдлаа. Тус тэмцээнд оролцсон тамирчдыг 1-3 байраар шалгаруулан урамшуулж төрөл тус бүрд нэгдүгээр байр эзэлсэн хүүхдүүд Улсын аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын ЦОДГОР ХҮҮ-2020 тэмцээнд оролцох эрхийн эзэд болсон.
Тус тэмцээний шагналт байранд
 5 хүртэлх насны эрэгтэй төрөлд тэргүүн байранд А.Гантиг, дэд байранд Н.Эрдэнэбилэг
 5 хүртэлх насны эмэгтэй төрөлд тэргүүн байранд О.Цэрэнчимэд, дэд байранд А.Урантуяа, гутгаар байранд М.Энэрэл
 7 насны эрэгтэй төрөлд тэргүүн байранд Б.Энхбүрэн, дэд байранд Б. Дэмүүл, гутгаар байранд Л.Ууган-од
 7 насны эмэгтэй төрөлд тэргүүн байр Б.Оюуннаран, дэд байранд М.Баярлах, гутгаар байранд А.Энэрэл
 8-9 насны эрэгтэй төрөлд тэргүүн байр Х.Дөлгөөн, дэд байр М. Ган-Эрдэнэ, гутгаар байр П.Баяр-Эрдэнэ,
 8-9 насны эмэгтэй төрөлд тэргүүн байр М.Маргад, дэд байр Б.Учрах, гутгаар байр Г.Ариунхүслэн,
 10-11 насны эрэгтэй төрөлд тэргүүн байр Л.Сумьяа, дэд байр Х.Элбэгбаяр гутгаар байр А.Тэлмүүн
 10-11 эмэгтэй төрөлд тэргүүн байр Б.Мөнхгэрэл, дэд байр Ө.Зулаа, гутгаар байр Г.Марал
Тэмцээний үр дүнд: Хүүхэд нэг бүрийн оролцоо сайжирч, шатрын дугуйлангын хүүхдүүдийг 100 хувь тус тэмцээнд хамруулж, хүүхдийн төлөвшилд эерэг нөлөө үзүүлж, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлж, аймаг орон нутгаа төлөөлөн улсын уралдаанд оролцох хүүхдийг шалгаруулсан.

Ангилал Ангилагдаагүй Зар мэдээ Ил тод байдал Мэдээ Үйл ажиллагааны ил тод байдал
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 11
2018 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Сэтгэгдэлгүй

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.