АМЬДРАХ УХААНЫ МОДУЛЬ СУРГАЛТ


Нийтэлсэн ГБХЗХГ ГБХЗХГ  /  Огноо 10 сар 01, 2019

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 2-Р СУРГУУЛИЙН 10А АНГИЙН СУРАГЧДАД “ЗОРИЛГОТОЙ БАЙХ, ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХУЙ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
/2019.09.13/

ГБХЗХГ-ын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвийн үндсэн сургалт болох өсвөр үе, залуучуудад амьдрах ухааны чадвар олгох модуль хичээлийн хүрээнд 2-р ЕБС-ийн 10а ангийн сурагчдад “ЗОРИЛГОТОЙ БАЙХ, ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХУЙ” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтанд нийт 15 сурагч хамрагдлаа.

Сургалтаар хүүхэд бүр хүсэл мөрөөдөл, зорилго чиглэлээ тодорхойлж, түүндээ хүрэхэд хийж чадах зүйлсээ тодорхойлон бичиж, зорилгоо биелүүлэхэд саад болох арга замуудыг гарган, хэрхэн даван туулах талаар хэлэлцэж, сурагчид бусдадаа хүсэл мөрөөдлийнхөө талаар танилцуулан ярилцсан юм. Сургалтын үр дүнд сурагч бүр өөрийн хүсэл мөрөөдлөө тодорхойлсноор түүндээ хүрэх итгэл, хүсэл тэмүүлэл нь улам бүр ундарч, зүрх сэтгэлд нь хүсэл тэмүүллийн хүч бий болсон нь тэдний нүднээс харагдаж байсан юм.Сургалтандаа идэвхитэй оролцож, хүсэл мөрөөдөл, зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэхийн тулд хичээх болохоо бусаддаа хуваалцсан хүүхдүүддээ баяр хүргэж, амжилт хүсэе.

~ХҮҮХЭД БҮРИЙН ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ БИЕЛЭХ БОЛТУГАЙ~

Ангилал Ангилагдаагүй Ил тод байдал Үйл ажиллагааны ил тод байдал
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 116
БИ ХАЛАМЖТАЙ ААВ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
МИНИЙ ГЭР БҮЛ-МИНИЙ АЗ ЖАРГАЛ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сэтгэгдэлгүй

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.