2020 оны 12 сарын 05 8:50 pm минут.

“АМЬДРАХ УХААНЫ ЧАДВАР ОЛГОХ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“АМЬДРАХ УХААНЫ ЧАДВАР ОЛГОХ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

/2018.09.18/

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН дэргэдэх ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВӨӨС залуучуудад амьдрах ухааны чадвар олгох сургалт нөлөөллийн үйл ажиллагаа хийх ажлын хүрээнд өнөөдөр ХААН БАНК-ны хамт олонд АМЬДРАХ УХААНЫ ЧАДВАР ОЛГОХ МОДУЛЬ ХИЧЭЭЛИЙН МОДУЛЬ 2 “ХАРИЛЦАА” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтанд нийт 15 албан хаагчид хамрагдлаа.

Тус сургалтаар:

Харилцаа гэж юу болох, харилцаа чухам яагаад бидний амьдралд чухал хэрэгтэй байдаг, харилцааны үндсэн чиг, хэлбэрийн талаарх ойлголтуудыг өгсөн ба оролцогчдыг баг болгон хувааж, харилцааны олон хэлбэрийн талаар сонирхолтой сонжоо, дасгал ажлыг багаараа хийж харилцаа болон хүний зан чанарын олон талт байдлын талаарх ойлголтуудыг өглөө. Сургалтандаа идэвхитэй санаачлагатай оролцож, хамтран ажилласан ХААН БАНК-ны хамт олондоо ажлын өндөр амжилт хүсэе.

Амьдрах ухааны чадвар олгох сургалт Мягмар гараг бүр ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ-д явагдах тул сургалтанд оролцох хүсэлтэй өсвөр үе, залуучууд, иргэд, ААНБ-ууд та бүхэн 70543661, 99927219 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 4
8-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ
ЗАРЛАЛ

Сэтгэгдэлгүй