АМЬДРАХ УХААНЫ ЧАДВАР ОЛГОХ 11 ЦАГИЙН МОДУЛЬ СУРГАЛТ


Нийтэлсэн ГБХЗХГ ГБХЗХГ  /  Огноо 8 сар 30, 2019

ШШГГ 425-Р НЭЭЛТЭЙ ХОРИХ АНГИЙН ХҮМҮҮЖИГЧ НАРТ “АМЬДРАХ УХААНЫ ЧАДВАР ОЛГОХ 11 ЦАГИЙН МОДУЛЬ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2019.05.13-17
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвөөс Говьсүмбэр аймаг дахь ШШГГ 425-р нээлттэй хорих ангитай хамтран Хорих ангид ял эдэлж байгаа залуучуудыг нийгэмшүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих, эерэг харилцаа, хандлага, зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор “Амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх 11 цагийн модуль сургалт”-ыг тус ангид ял эдэлж буй 15-34 насны 17 хүмүүжигчийг хамруулан 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд зохион байгууллаа.
Сургалт Өөрийгөө таньж, амьдралынхаа зарчмыг тодорхойлохуй, Зорилготой байх, Өөртөө амлалт авч, амлалтандаа хүрэх, өөртөө итгэх итгэл, Хорт зуршлаас салах, донтолтоос сэргийлэх, Харилцаа, Стрессээ даван туулах, уур бухимдлаа барихуй, Гэр бүлийн үнэ цэнэ сэдвүүдийн хүрээнд оролцогчид 3 багт хуваагдан, оролцооны аргаар 5 өдрийн 11 цагийн сургалт явагдлаа.
Сургалтын үр дүнд оролцогчид өөрсдийн зан чанарын эерэг болон давуу талыг тодорхойлж, бусадтай хэрхэн харилцах, нийгмийн амьдралд хэрхэн биеэ бэлдэж, зөв бодлыг өөртөө төлөвшүүлэх, бусдын нөлөөнд автахгүй байж хэрхэн зөв шийдвэрийг гаргах, өөрийн ирээдүйн амьдралын зорилго, мөрөөдлөө тодорхойлж, хэрхэн түүндээ хүрэх арга замуудыг гарган, тулгарах саад бэрхшээлийг өөрийн хүчээр хэрхэн даван туулахаа тодорхойлж, ярилцсан юм. Мөн оролцогчид өөрийн дотоод үнэ цэнийг тодорхойлсноор гэр бүлээ санагалзан гэр бүлийн ариун нандин холбоо, хайр халамж, итгэл, сэтгэл, тэсвэр тэвчээрийн талаар харилцан ярилцаж, гэр бүлийн үнэ цэнийн талаар ойлголтоо батжуулан нэмэгдүүлсэн юм.
Мөн сургалтын төгсгөлд оролцогчдоос сургалтын талаар сэтгэл ханамжийн судалгаа авахад оролцогчдын 97% нь маш сайн гэсэн үнэлгээ өгч, 40% нь тус сургалтаар өөрийн зорилго мөрөөдөлтэй байж, түүндээ заавал хүрэх ёстойг ухаарсан ба бусадтай эерэг харилцаж, ойлголцох нь чухал гэдгийг ойлгосон гэсэн байсан бол санал сэтгэгдлийн 60% нь сургалтанд хамрагдаагүй бусад хүмүүжигч нарт тус сургалтыг өгч, хандлагыг өөрчлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байлаа.

 

Ангилал Ангилагдаагүй Ил тод байдал Үйл ажиллагааны мэдээлэл
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 12
4 ДҮГЭЭР САРЫН САНХҮҮГИЙН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ
ИРЭЭДҮЙН ЭЗЭД МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН

Сэтгэгдэлгүй

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.