2020 оны 11 сарын 26 4:09 pm минут.

БАГШИЙН ЁС ЗҮЙ, ХАРИЛЦАА ХАНДЛАГА- ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2018.03.29/

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Боловсрол соёл урлагийн газартай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийн танилцуулга хийж БАГШИЙН ЁС ЗҮЙ, ХАРИЛЦАА ХАНДЛАГА- ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ агуулгын дор багшийн ёс зүй, харилцааны ур чадвар, харилцааны үүрэг ангилал, сайн багшийн 7 дүрэм, А.О Маслоу 5 шатлалт Хэрэгцээний онол, Мөн хүүхдийг насны онцлогоор нь сэтгэцийн хөгжил болоод зан аашыг нь тодорхойлохоос гадна төрөлтийн эрэмбээр нь айлын том, дунд, бага хүүхэдтэй тохируулан харьцах хандлагыг таниулах зорилгоор Аймгийн ЕБС-н 5 сургууль, ПТК-ийн нийт 150 багш, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчид нийт 160 хүн хамрагдлаа.
Сургалтыг Монголын гэр бүл судлаачдын мэргэжлийн холбооны тэргүүн, гэр бүл судлаач, докторант Ж.Баясгалан удирдан явууллаа.
Сургалтын үр дүнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих хууль болон Багшийн ёс зүй харилцаа хандлагын хүрээнд хүүхдийн нас сэтгэл зүйн онцлог, хандлага, хүүхдийн анхаарлыг хэрхэн татах, тэдний зүрх сэтгэлтэй холбогдох, хэрэгцээний онолуудын талаар зохих мэдлэгтэй боллоо.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 18
“ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХ ЭЕРЭГ АРГА” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2018.03.28/
3 ДУГААР САРЫН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН МЭДЭЭ

Сэтгэгдэлгүй