2020 оны 11 сарын 30 1:28 pm минут.

“БИ ЭСТРАДЫН ДУУЧИН-2018” УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2018-02-27/

Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас хүүхэд багачуудын дуулах ур чадварыг дээшлүүлж, гоо зүйн хүмүүжил олгох, ирээдүйн дуучдыг тодруулах зорилгоор “БИ ЭСТРАДЫН ДУУЧИН-2018” аймгийн уралдааныг цэцэрлэгийн нас, бага нас, дунд нас, ахлах нас гэсэн ангиллаар зохион байгууллаа. Цэцэрлэгийн насны ангилалд Буян цэцэрлэгийн Э.Уудам алтан медаль,улсын уралдаанд оролцох эрхийн бичиг, Буян цэцэрлэгийн Б.Аригмөнгөн медаль, 2-р цэцэрлэгийн Г.Хос-Ихэрмөнгөн медаль, 5-р цэцэрлэгийн С.Хүслэнхүрэл медаль, сургуулийн бага насны ангилалд 2-р сургуулийн 3а ангийн сурагч Г.Энхзаяа алтан медаль, улсын уралдаанд оролцох эрхийн бичиг, 5-р сургуулийн 1а ангийн сурагч Б.Саруул мөнгөн медаль, Баянтал сумын 4-р сургуулийн 3а ангийн сурагч Т.Долгионхулан хүрэл медаль, дунд насны ангилалд 1-р сургуулийн 7а ангийн сурагч Г.Мөнхбаяралтан медаль, улсын уралдаанд оролцох эрхийн бичиг, Шивээговь сумын 3-р сургуулийн 9б ангийн сурагч Цэцэгчимэг мөнгөн медаль, 5-р сургуулийн 6а ангийн сурагч П.Тэргэл хүрэл медаль, ахлах насны ангилалд 1-р сургуулийн 10а ангийн сурагч Б.Мөнхбаяр алтан медаль, улсын уралдаанд оролцох эрхийн бичиг, 2-р сургуулийн 10а ангийн сурагч М.Чойсүрэнжав мөнгөн медаль, 5-р сургуулийн 12а ангийн сурагч Ц.Намуун хүрэл медалийн эзэд боллоо. Хамтран зохион байгуулсан ДУУ БҮЖГИЙН БОРЖИГИН ЧУУЛГЫН ХАМТ ОЛОНД БАЯРЛАЛАА.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 7
ХҮҮХЭД ХАМГААЛАЛ ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГИЙГ Шивээговь СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БОЛОН ИРГЭДЭД ЗОХИОН БАЙГУУЛЛАА /2018.02.23/
“ШИЛДЭГ ЗАЛУУ” номинаци шалгаруулах нээлттэй зар

Сэтгэгдэлгүй