2020 оны 11 сарын 26 3:18 pm минут.

БОЛОВСРОЛЫН ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. 2018.03.21

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Боловсролын орчин дахь хүүхэд хамгаалал”ын чиглэлээр урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх орон нутаг дахь хүүхэд хамгааллын зураглал, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон дагаж гарсан журмын хэрэглээг таниулах, зорилгоор Сүмбэр, Баянтал, Шивээ-говь сумдын сургууль, цэцэрлэгийн захирал, сургалтын менежэр, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч багш, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын албан хаагчид нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгууллаа.
Сургалтыг Монголын асрамж, халамж, хамгаалал нөхөн сэргээх төвүүдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга “Хүүхдийн эрх хамгаалал” төвийн захирал нийгмийн ажилтан докторант Д.Ундраа удирдан явууллаа.
Сургалтын үр дүнд эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, мэдээллэх, хариу үйлчилгээ үзүүлэх, Хүүхэд гэр бүлтэй холбоотой хууль тогтоомж, 108 утасны үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэлтэй боллоо.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 2
2018.03.15-НЫ ӨДРИЙН А/11 ТООТ ТУШААЛ
ГЭРЭЭР АЙЛЧЛАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН 3 ӨДРИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. 2018-03.19-21

Сэтгэгдэлгүй