БОРЖИГОН НААДАМ-2019


Нийтэлсэн ГБХЗХГ ГБХЗХГ  /  Огноо 8 сар 30, 2019

АЙМГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРААС “БОРЖИГОН НААДАМ-2019”, “ТӨВИЙН БҮСИЙН ХУРДАН МОРЬДЫН УРАЛДААН”-Д УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН ЭРХ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАМГААЛАЛ, БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАА. / 2019-07.22-28/

Хүүхэд хамгааллын бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн амь нас, эрүүл мэнд эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Аймаг үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн баяр, “Боржигон наадам 2019” Төвийн бүсийн хурдан морины уралдаанаар 2019 оны 07 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд 04.00-24.00 цаг хүртэл 10 албан хаагчын бүрэлдэхүүнтэйгээр 369 уралдаанч хүүхдийг цахим бүртгэлд бүртгэж, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллалаа.

БҮРТГҮҮЛСЭН ХҮҮХЭД БОЛОН МОРИНЫ ТООН СТАТИСТИК
Нийт уралдаанд бүртгүүлсэн морьд-792
Нийт уралдаанд бүртгүүлсэн хүүхэд-369

Уралдаанд гарсан морь-845
Уралдаанд гарсан хүүхэд- 354

Эрлийз дээд бүртгүүлсэн морь-53, уралдаанд гарсан- 34 морь болон хүүхэд
Эрлийз дунд бүртгүүлсэн- 63, уралдаанд гарсан 48 морь болон хүүхэд
Эрлийз доод бүртгүүлсэн- 51, уралдаанд гарсан 28 морь болон хүүхэд

Азрага бүртгүүлсэн- 137, уралдаанд гарсан 104 морь болон хүүхэд

Их нас бүртгүүлсэн -214, уралдаанд гарсан 180 морь болон хүүхэд

Соёолон бүртгүүлсэн- 173, уралдаанд гарсан 135 морь болон хүүхэд

Хязаалан бүртгүүлсэн- 182, уралдаанд гарсан 129 морь болон хүүхэд

Шүдлэн бүртгүүлсэн- 173, уралдаанд гарсан 124 морь болон хүүхэд

Даага бүртгүүлсэн- 130, уралдаанд гарсан 88 морь болон хүүхэд

Эрлийз дээд насны уралдаанд:
1. Архангай аймгийн Цахир сум Оросоогийн Мэндбаяр хээр халзан /Ганхүү Амирлан 390 номертой/
2. Завхан аймгийн Эрдэнэхайран сум Бат-Очирын Энхбаяр халтар /Одсүрэн Батбаяр 66/
3. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум Даваасамбуугийн Очирсүрэн хар /Отгонбаяр Өсөхбаяр 34/
4. Төв аймгийн Батсүмбэр сум Лувсанбалдангийн Бат-Оргил халтар /Алтансүх Болд-Эрдэнэ 370/
5. Төв аймгийн Баянжаргалан сум Бумбангийн Мөнхтүвшин хонгор халзан /Отгонжаргал Очирбат 470/ нар айрагдлаа.

Эрлийз дунд дээд насны уралдаанд:
1. Хөвсгөл аймгийн Мөрөн сум Лхагвасүрэнгийн Ганболд хүрэн халзан /Баярмаа Дөлгөөн 64/
2. Төв аймгийн Сэргэлэн сум Чулуунбатын Сугар буурал /Лхагва Энхсүх 41/
3. Дундговь аймгийн Өндөршил сум Гүндсамбуугийн Батхүрэл хээр /Соёл-Эрдэнэ Хос-Эрдэнэ 330/
4. Дорноговь аймгийн Сайншанд сум Цэндсүрэнгийн Гантулга хул халзан /Мөнгөнзул Түшиг 449/
5. Хөвсгөл аймгийн Мөрөн сум Лхагвасүрэнгийн Ганболд хул /Баярмаа Билгүүн 47/ нар айрагдлаа.

Эрлийз доод дээд насны уралдаанд:
1. Архангай аймгийн Хотонт сум Дуламсүрэнгийн Лхагвасүрэн халтар /Чулуунбаатар Хүслэн 458/
2. Архангай аймгийн Хотонт сум Дуламсүрэнгийн Лхагвасүрэн буурал халзан /Батсайхан Давгадорж 296/
3. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум Дамдинсүрэнгийн Аваасүрэн хүрэн /Түмэндэмбэрэл Хүслэн 122/
4. Төв аймгийн Баян сум Баасансүрэн Нямжав хул /Пүрэв Баяржавхлан 84/
5. Дорноговь аймгийн Дэлгэрэх сум Очирпүрэвийн Батжаргал хүрэн /Мөнгөнсүх Ариунгоо 908/ нар айрагдлаа.

Азрага дээд насны уралдаанд:
1. Төв аймгийн Алтанбулаг сум Сандангийн Дамбажав хээр /Ганхүү Амирлан 102/
2. Говьсүмбэр аймгийн Шивээговь сум Гомбосүрэнгийн Адъяасүрэн буурал халзан /Нямхүү Цэлмэг 607/
3. Өвөрхангай аймгийн ….. сум Пүрэвийн Сэргэлэн хонгор /Бадарч Дөлгөөнмөрөн 609/
4. Өлзийхутагийн Пүрэвбаатар бор /Цэрэндавга Болор-Эрдэнэ 448/
5. Дундговь аймгийн Луус сум Товчингийн Доржпүрэв хээр /Сумъяа Баярмагнай 659/ нар айрагдлаа.

Их насны морьдын уралдаанд:
1. Сүхбаатар аймгийн Уулбаян сум Буяндэлгэрийн Дорждэрэм ягаан /Дорждэрэм Цацралт 917/\
2. Архангай аймгийн Хотонт сум Дуламсүрэнгийн Лхагвасүрэн бор /Батсайхан Дагвадорж 296/
3. Сүхбаатар аймгийн Дарьганга сум Чинзориг бор халзан /Одончимэг Баяржавхлан 84/
4. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум Дашын Баттулга хул /Очиргарьд 576/
5. Жамбасүрэн бор /Баттөр Төрболд 617/ нар айрагдлаа.

Хязаалан насны морьдын уралдаанд:
1. Улаанбаатар хотын Пүрэвсүрэнгийн Баттулга цоохор /Б.Нямадаваа 248/
2. Өвөрхангай аймгийн Хужирт сумын Пүрэвийг Батсайхан хээр /Б.Лхагва-Очир 345/
3. Увс аймгийн Зүүнговь сум Бадарчийн Норовсамбуу халиун /Н.Банди 377/
4. Өвөрхангай аймгийн Хужирт сумын Пүрэвийг Батсайхан зээрд /448/
5. Төв аймгийн Архуст сум Балбарын Болдбаатар хул /Б.Одонбаяр 920/ нар айрагдлаа.

Шүдлэн насны морьдын уралдаанд:
1. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Аюулгүйн Энхтүвшин зээрд /Т.Хүслэн 122/
2. Төв аймгийн Баянцогт сум Сумъяасүрэнгийн Ганбаатар сартай хүрэн /Г.Балжинням 640/
3. Архангай аймгийн Түвшрүүлэх сум Буян-Өлзийгийн Жаргалсайхан буурал /Б.Одбаяр 536/
4. Ховд аймгийн Мянгад сум Загджавын Мэндсайхан зээрд /У.Билгүүндалай 172/
5. Ховд аймгийн Мянгад сумын Загджавын Мэндсайхан хонгор /Б.Баатарчулуун 338/ нар айрагдлаа.

      

Ангилал Ангилагдаагүй Үйл ажиллагааны ил тод байдал Үйл ажиллагааны мэдээлэл
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 21
6 ДУГААР САРЫН САНХҮҮГИЙН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ
7 ДУГААР САРЫН САНХҮҮГИЙН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ

Сэтгэгдэлгүй

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.