2020 оны 12 сарын 05 8:51 pm минут.

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. /2019.03.29/

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
/2019.03.29/


“ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЗОГСООЁ” үндэсний аяны хүрээнд ГБХЗХГ-аас Говьсүмбэр аймаг дахь Монголын Цахилгаан холбооны албан хаагчдад “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга”, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гэр бүлийн харилцаа сэвүүдээр сургалт зохион байгууллаа. Сургалтанд нийт 10 албан хаагчид хамрагдсан.
Тус сургалтаар оролцогчид хүүхдийг эерэг аргаар хэрхэн хүмүүжүүлэх арга ухаан, хүүхдийн насны онцлог, тархины хөгжлийн талаарх ойлголтууд, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн хүүхэд хүмүүжүүлэх ардын уламжлалт арга ухааны талаар ойлголтыг авч, Хүүхэд хүмүүжлийн эерэг арга Үндэсний аянд нэгдсэн. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгатай танилцаж, хуулийн талаар асуулт асууж, хариулт авсан юм. Мөн гэр бүлийн харилцаагаа эерэг, сайхан байлгахад баримтлах арга, тэдгээрийг хэрхэн амьдралдаа хэрэгжүүлэх талаар ойлголт авсан юм. Цахилгаан холбооны нийт ажилтан албан хаагчдадаа ажлын өндөр амжилт хүсэе.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 8
“ХҮҮХДИЙН АСУУДЛААР ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧДИЙН АЙМГИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН-с ГАРСАН ЗӨВЛӨМЖИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ХҮҮХДИЙН УРЛАГИЙН ЯРГУЙХАН-2019 НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Сэтгэгдэлгүй