ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛҮҮДИЙН НЭГДСЭН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.


Нийтэлсэн Админ  /  Огноо 3 сар 14, 2019

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛҮҮДИЙН НЭГДСЭН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
/2019.03.13/

        Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 22 дугаар зүйлийг үндэслэн залуучуудын хөгжлийг дэмжих салбар дундын үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Залуучуудын хөгжлийн үндэсний болон орон нутагт салбар зөвлөлийг байгуулан ажиллаж байна. Үүний хүрээнд аймгийн Засаг даргын 2018 оны 03 сарын 12-ны өдрийн А/84 тоот захирамжаар аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж, Сүмбэр, Шивээговь, Баянтал сумдуудад Засаг даргаар ахлуулсан Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлүүд тус тус байгуулагдсан. Аймгийн хэмжээнд нийт 4 зөвлөл, 55 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан байна.
Говьсүмбэр аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлөөс санаачлан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран аймаг, сумдын залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах, гишүүдийг идэвхижүүлэн, манлайлагч залуусыг бэлтгэх, тэднээр дамжуулан орон нутгийн залуучуудын харилцаа хандлагад эерэгээр нөлөөлөх, идэвхи, оролцоог нэмэгдүүлэн ажиллахад чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах, шинэ санал санаачлагыг гарган залуучуудад нөлөөлөх, зөвлөл тус бүр 2019 онд хийх үйл ажиллаагааны чиглэлээ тодорхой болгох зорилгоор уг арга хэмжээг зохион байгууллаа. Уулзалтанд нийт 45 гишүүд хамрагдсан байна.
Уулзалтаар салбар зөвлөл бүр 2019 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө, чиглэлээ тодорхойлж, бусад салбар зөвлөлүүддээ танилцуулан, харилцан санал солилцож, зарим тулгамдаж буй асуудлаа өөрсдийн нөөц боломжоороо хэрхэн шийдвэрлэх гарц гаргалгааг гарган, хамтран ажиллаж, аймаг, сум, орон нутгийнхаа залуучуудын оролцоо, манлайллыг нэмэгдүүлэхэд нэгдэн ажиллахаар болсон юм.
Мөн уулзалтын үеэр Шихихутаг Их сургуулийн багш, хуульч, хууль зүйн ухааны доктрант, “Амар” сургалтын төвийн үүсгэн байгуулагч, лектор Ц. Амарсанаа хүрэлцэн ирж, “ОРЧИН ҮЕИЙН ЗАЛУУ ХҮН” сэдвээр лекц тавьж, залуучуудын хүсэл тэмүүлэл, урам зоригийг бадраасан юм.
Тус уулзалтаар Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл бүр мэндчилгээ дэвшүүлсэн ба салбар зөвлөлүүдийн дунд хөгжөөнт буухиа тэмцээнүүд зохион байгуулагдаж, дуутай, хөгжөөнтэй, залуу хүний эрч хүч, цог золбоо, авхаалж самбааг харуулан оролцсон юм.
Аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан уг арга хэмжээнд идэвхитэй, оролцоотой, манлайлалтай оролцсон нийт Салбар зөвлөлийн гишүүдддээ цаашдийн хийж хэрэгжүүлэх үйлс бүхэнд нь өндөр амжилт хүсэе.
ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

Ангилал Ангилагдаагүй Зар мэдээ Ил тод байдал Үйл ажиллагааны ил тод байдал Үйл ажиллагааны мэдээлэл
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 87
ӨВАЛ ХАВРЫН УЛИРЛЫН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ ЗАХИРАМЖ
1 ДҮГЭЭР САРЫН САНХҮҮГИЙН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ

Сэтгэгдэлгүй

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.