ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛҮҮДИЙН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ, ТУРШЛАГА СУДЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Нийтэлсэн ГБХЗХГ ГБХЗХГ  /  Огноо 12 сар 13, 2019

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛҮҮДИЙН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ, ТУРШЛАГА СУДЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2019.12.04
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/84 тоот захирамжаар аймгийн Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийг 17 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 3 сумдын нийт 4 Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 55 гишүүн байна.
Мөн 2019 оны 05 сарын 01-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Залуучуудын хөгжлийн Үндэсний хөтөлбөр батлагдсан хэдий ч Говьсүмбэр аймагт Залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийг 2017 онд баталж, 2 дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр Говьсүмбэр аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл болон сумдын залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэн туршлагаа хуваалцах, шилдэг ажилласан зөвлөлийг шалгаруулж, урамшуулах арга хэмжээг зохион байгууллаа.
Аймаг, сумдын Засаг даргаар ахлуулсан Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл нь 2019 онд нийт 11 удаа хуралдаж, хурлын ирц 76-80 хувьтай, 20 удаагийн шийдвэр гаргаж, биелэлт 82.5 хувьтай байна. Мөн аймгийн “ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГАН”-аас гарсан саналын дагуу 0-18 насны хүүхэдтэй албан хаагчдад хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох, залуу ажилчдын нийгмийн баталгааг хангах, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлэхийг бүх шатны төсвийн байгууллагын удирдлагуудад уриалсан аймгийн Засаг даргын захирамжийг гарган залуу гэр бүлд ээлтэй шийдвэрийг гарган ажиллаж байна.
Энэ удаагийн өдөрлөгөөр 2019 онд салбар зөвлөлүүд хийсэн ажлын тайлангаа тайлагнан, 2020 онд хийх ажлын саналаа боловсруулан алдаа оноо, шинэ санаа, туршлагаа хуваалцаж, 2019 оны шилдэг зөвлөлөөр БАЯНТАЛ СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САЛБАР ЗӨВЛӨЛ шалгарсан.
Сум орон нутагтаа Монгол Улсын Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, дүрэм журмын хэрэгжилтийг ханган ажиллаж, сумын залуучуудын идэвхи, оролцоо, манлайллыг нэмэгдүүлэн, олон шинэлэг ажил санаачлан ажиллласан БАЯНТАЛ СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САЛБАР ЗӨВЛӨЛ-ийн хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье.
ЭХ ОРОН, ЭХ НУТГИЙН МИНЬ ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ
ЭРЧ ХҮЧТЭЙ ЗАЛУУС ТА НАРЫН ГАРТ АТГААСТАЙ

Ангилал Ангилагдаагүй Зар мэдээ Ил тод байдал Мэдээ Онцлох Үйл ажиллагааны ил тод байдал Үйл ажиллагааны мэдээлэл
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 119
ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД БИ ГЭР БҮЛДЭЭ ҮҮНИЙГ Л ХҮСДЭГ ГАР ЗУРАГ, ШҮЛЭГ, ЗОХИОН БИЧЛЭГ, ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ОЙЛГОЁ – ХҮНДЭЛЬЕ- ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ АЯН

Сэтгэгдэлгүй

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.