2020 оны 12 сарын 05 12:26 pm минут.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын 09-р сарын ажлын тайлан

            Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь 2016-2017–ний хичээлийн шинэ жилийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан аймгийн Багш нарын бага хурлын үйл ажиллагаанд оролцож Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, байгууллагын Хүүхэд хамгааллын бодлого- ын хүрээнд мэдээлэл өгч ажилласан.

         Хүүхэд харах үйлчилгээ-г аймгийн хэмжээнд эхлүүлэн 18 хүүхэд хамрагдаж байна. Үүнд:  15 энгийн 3 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээр Сүмбэр, Шивээговь сумуудад Хүүхэд харах үйлчилгээ-г үзүүлж байна.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын 2016 оны 07-р сарын 05-ны өдрийн А/06 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсэг нь Орон нутгийн хүүхэд харах үйлчилгээнд хяналт- шинжилгээ үнэлгээ-г 2016 оны 09-р сарын 16-ны өдөр зохион байгуулан, арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөмж хүргүүлэн ажилласан. Үүнд: Шивээговь сумын Шивээ-Овоо зөрлөгийн СОЛОНГО ХХҮ, Сүмбэр сумын 2-р багийн БИЛГҮҮН ХХҮ нар хамрагдсан юм. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХГБХХ-ийн дарга, мэргэжилтэнгүүд, нягтлан бодогч нар оролцсон. Ажлын хэсэг урьдчилан удирдамж хүргүүлээгүй, графикийн бус шалгалтыг хийсэн ба шалгалтаар ноцтой зөрчил илрээгүй үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан.

Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь Шивээговь сумын 3-р Цэцэрлэгийн эрхлэгч, ЕБС-ийн 3-р сургуулиудын захиралтай уулзаж “Хүүхэд хамгааллын бодлого” –ын хүрээнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

Цагдаагийн хэлтсийн хүүхдийн байцаагчтай хамтран Хүнд нөхцөлд амьдарч байгаа сүмбэр сумын 5н өрхөөр орж амьдрал ахуйтай нь танилцаж хөгжлийн бэрхшээлтэй 3 хүүхдийг Хүүхэд харах үйлчилгээ-нд хамруулах ажлын зохион байгууллаа.

Бусад ажлын хүрээнд:

            Аймгийн ОНХС-гийн 5,000,000 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ХГБХХ-т хүүхэд, эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх өрөөг тохижуулсан. Энэ ажилтай холбогдуулах байгууллагын зөвлөгөө өгөх өрөөнд их засварын ажил хийгдэж, бараа тоног төхөөрөмжийг хүлээн авч эцэг, эх  асран хамгаалагч нарт зөвлөгөө өгч эхлээд байна.

Аймгийн ИТХ-ын дарга байгууллагын үйл ажиллагаа, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын явцтай танилцаж, албан хаагч нартай ярилцлага өрнүүлж ажилласан. Аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Баяржаргал нар байгууллагын үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажилласан.

14454624_1828468757387836_1859169313_n 14454644_1828453067389405_1210432681_n (1) 14459075_1828453457389366_1121083308_n 14469156_1828453224056056_789501393_n 14470678_1828453187389393_2068478199_n 14453990_1828468940721151_629070269_o

 

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 3
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн 08 дугаар сарын үйл ажиллагааны тайлан
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 10-р сарын мэдээлэл

Сэтгэгдэлгүй