2020 оны 12 сарын 02 7:36 pm минут.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2016 оны 11-р сарын мэдээ

Хүүхэд хамгааллын чиглэлээр:

ГБЗХХ, Хууль зүйн хэлтэстэй хамтран 2016 оны 11 дүгээр сарын 03-04-ны өдрүүдэд аймгийн хэмжээнд “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”-ны ажлыг эрчимжүүлэх, гишүүдэд мэдлэг олгох, чадавхжуулах зорилгоор “Хянан шийдвэрлэх ажиллагааны процесст хүүхэд хамгааллын зарчмыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулсан. Хүүхдийн эрхийн үндэсний төвийн тэргүүн П.Цэвээн энэхүү сургалтын хүрээнд 16 цагийн мэдээллийг 2 өдрийн турш зохион байгуулсан.

Суралтын үр дүнд:  Аймгийн хэмжээнд “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо” яаж ажиллах, ямар үүрэг хүлээж вэ, гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй этгээдийг яаж хамгаалах вэ …. гэх мэт сэдвийн талаар ярилцсан.

Сургалтанд: Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, мэргэжилтэн, Аймгийн хууль зүйн хэлтсийн дарга, мэргэжилтэн нар, Цагдаагийн байгууллагын төлөөлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх албаны төлөөлөл, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, Өмгөөлөгч, Шүүх байгууллагын төлөөлөл, Боловсрол, соёл урлагийн газрын дарга, Политехник коллежийн нийгмийн ажилтан, Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, сургуулиудын нийгмийн ажилтан нар хамрагдсан.

Хүүхдийн эрсэг бүх төрлийн хүчирхийллийг зогсоох дэлхий нийтийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд гэр бүл, эрүүл мэндийн салбар, боловсролын салбар, хэвлэл мэдээлэл ба цахим орчин, олон нийтийн арга хэмжээ ба үйлчилгээн дэх хүүхэд хамгааллын асуудлыг сурталчлан таниулах, талуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор үндэсний хэмжээнд “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг ТЭГ болгоё” аянг аймгийн хэмжээнд зохион байгуулж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Аймгийн СӨБ-ийн эрхлэгч нар, Ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан нарт Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулийн хүрээнд сургалт хийж “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг ТЭГ болгоё” аянг сургуулийн хүрээнд зохион байгуулах талаар мэдээлэл хийсэн.

Энэхүү аяны хүрээнд Сүмбэр, Шивээговь сумдуудын 4 сургууль, ЗДТГ нар хамтран ажилласан.

Хүүхдийн хөгжил, оролцооны чиглэлээр:

Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 11 дүгээр сарыг 2-р сургуулийн хүүхдүүдтэй ажиллах сар болгон зарлаж Гэр бүл, хүүхэд залуучуудад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх танхимд гэрээт сэтгэл зүйч О.Энхтөр 8 хүүхдэд ганцаарчилсан зөвлөгөө, 7, 8, 9-р ангиудад сэтгэл зүйн чиглэлээр сургалтыг хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэнтэй хамтран зохион байгуулсан.

 

 

 

14956061_1765940600332802_7953905794135709668_n 15036515_1765940670332795_6949679724739626500_n

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 5
ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ- ЫН ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Төсвийн гүйцэтгэлийн 7-р сарын мэдээ

Сэтгэгдэлгүй