2020 оны 12 сарын 02 5:55 pm минут.

ГЭР БҮЛ , ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРААС ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ЖИШИГ СУРГУУЛЬ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭЭЛТ ЕБС-ИЙН 2 ДУГААР СУРГУУЛЬ ДЭЭР ХИЙГДЛЭЭ. 2018-05-08

Монгол улсын засгийн газрын 2017 оны 270 дугаар тушаалаар батлагдсан хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн 2018-2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 4 дүгээр зорилтын хүрээнд БСШУСЯ, МХЕГ-тай хамтран ЕБС-иудад хүүхдэд ээлтэй, аюлгүй орчин бүрдүүлэх, түүнд учрах эрсдэл хор нөлөөллөөс урьдчилан сэргийлэх ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ЖИШИГ СУРГУУЛЬ байгуулах ажил тусгагдсан.
Үндэсний хэмжээнд хүүхдийн хөгжил хамгааллын жишиг сургуулийг хэрэгжүүлснээр Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтийг хангаж, хүүхэд хамгааллын тогтолцоог бусад салбаруудын оролцоотоотойгоор бэхжүүлж, ЕБС-иудын сургалтын хөтөлбөр, орчин нөхцөлтэй уялдуулан хэрэгжүүлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилготой.
Жишиг сургууль нь хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлж, хүүхдийг бие даасан зөв хүмүүжилтэй, бусдад өөрийгөө ойлгуулж, үзэл бодлоо илэрхийлэх чавдартай иргэн болгон төлөвшүүлсэн байна.
Хүүхэд хүмүүжлийн эерэг арга хандлагын талаархи багш нар, эцэг эхийн талаархи сурган хүмүүжүүлэгч, эцэг эх асран хамгаалагч, олон нийтийн хандлага, мэдлэг мэдээлэл сайжирч тэдний үүрэг оролцоо нэмэгдсэн байна. Мөн бусад сургуулиудад нэвтрүүлэх түгээн дэлгэрүүлэх загвар сургууль бий болсон байна.
Тус сургуулийг сонгохдоо бид хүний нөөц, сурагчид, хүүхэд хүмүүжлийн эерэг хандлага арга зүйг нэвтрүүлж буй байдал, багш ажилчдыг мэргэшүүлж буй байдал, хүүхдийн санал санаачлагыг дэмжин ажиллаж буй байдал, сургуулийн орчин эрүүл ахуй, гадаад орчин, хүүхэд хамгааллын үйлчилгээ гэх мэт олон шалгуур үзүүлэлтийн дагуу ЕБС-ийн 2 дугаар сургуулийг сонгон хэрэгжүүлж байна.
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монголын сурагчдын холбоо хамтран ажиллаж байгаа. Өнөөдрийн арга хэмжээгээр 150 сурагчид, 50 эцэг эхийн сургалт, 50 багш, нийгмийн ажилтнуудын цогц сургалтууд хийгдлээ. ЖИШИГ СУРГУУЛЬ-ийг хэрэгжүүлж буй хамт олонд АМЖИЛТ хүсье. Хамтран ажилласан МОНГОЛЫН СУРАГЧДЫН ХОЛБОО, ДЭЛХИЙН ЗӨН ОУБ-ЫН БӨ1 ОНХХ-ИЙН хамт олонд БАЯРЛАЛАА.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 5
ОРОН НУТГИЙН ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ “PEACE ROAD” КЛУБЫН СУРАГЧДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРГЭН ДҮГНЭХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2018-05.07-08/
ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРААС ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ УГТАН ШИВЭЭГОВЬ СУМАНД АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. /2018-05-09/

Сэтгэгдэлгүй