2020 оны 11 сарын 26 10:11 am минут.

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРААС ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ УГТАН ШИВЭЭГОВЬ СУМАНД АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. /2018-05-09/

НҮБ-ын Ерөнхий Ассемблей 1994 оноос жил бүрийн 5-р сарын 15-ны өдрийг ГЭР БҮЛИЙН ӨДӨР болгон тэмдэглэж байх тогтоолыг баталсан. Энэ уламжлал нь манай улсын хэмжээнд 12 жилийн өмнөөс тэмдэглэж ирсэнтэй холбогдуулан аймгийн Шивээговь сумын ЗДТГазартай хамтран Олон улсын гэр бүлийн өдөр-ийг угтан иргэдийг соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлыг хийх, иргэдэд гэр бүлийн харилцаа, үнэ цэнийг мэдрүүлэх зорилгоор Гэр бүлийн өдрийг Гэр бүлийн үнэ цэнэ лекц, Орон нутгийн гэр бүлийн өнөөгийн байдал илтгэл, сумын Шилдэг 5 гэр бүл шалгаруулах хүндэтгэлийн арга хэмжээ, Хослон дуулъя дууны уралдаан зэрэг үе шаттайгаар зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд хүрэлцэн ирсэн гэр бүлүүдэд Гэр бүлийн үнэ цэнэ сэдэвт лекцийг Гэр бүл судлаач, мэргэшсэн зөвлөх лектор Б.Шүхэрцэцэг удирдан явууллаа . Мөн Шивээговь сумын хэмжээнд бүтээлч сэтгэлгээ,авъяас чадвараараа сум орон нутагтаа үлгэр жишээ болсон шилдэг 5 гэр бүлийг дараах номинацаар шалгарууллаа Авъяаслаг гэр бүл Б.Хүдэрийн гэр бүл, Бүтээлч гэр бүлээр Ц.Нэргүйн гэр бүл, Оюунлаг гэр бүлээр Ш.Жанчивын гэр бүл, Үлгэр жишээ гэр бүлээр С.Чангаагын гэр бүл, Спортлог гэр бүлээр О.Төгөлдөрийн гэр бүл тус тус шалгарлаа Хослон дуулъя дууны уралдааны тэргүүн байрыг Л. Цэрэн-Очирын гэр бүл, дэд байрыг Ж. Сүнжидмаагийн гэр бүл, гутгаар байранд Ч. Сугармаагийн гэр бүл тус тус шалгарлаа.Өдөрлөгийн үр дүнд гэр бүлийн харилцаа үнэ цэнийн ойлголт, үр хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх зарчим, гэр бүлийн харилцааны аюулгүй зөрчлийн хэлбэр, аюултай зөрчлийн хэлбэр, зөрчлийг зохицуулах арга зарчимын талаар ойлглолт, орон нутгийн гэр бүлийн өнөөгийн байдлын талаар таниулав.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын талаар танцуулга мэдээлэл хийж, иргэдийн хүсэлтээр сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг үзүүллээ.
Хамтран ажилласан ШИВЭЭГОВЬ СУМЫН ЗДТГ-ын хамт олон, СОЁЛЫН ТӨВИЙН ХАМТ ОЛОН-д БАЯРЛАЛАА.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн :
    Warning: A non-numeric value encountered in /home1/childgsg/public_html/wp-content/themes/My-Theme/functions.php on line 344
    0
ГЭР БҮЛ , ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРААС ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ЖИШИГ СУРГУУЛЬ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭЭЛТ ЕБС-ИЙН 2 ДУГААР СУРГУУЛЬ ДЭЭР ХИЙГДЛЭЭ. 2018-05-08
ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ УГТАН БАЯНТАЛ СУМАНД АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. /2018-05-10/

Сэтгэгдэлгүй