ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД БАЯНТАЛ СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.


Нийтэлсэн Админ  /  Огноо 2 сар 14, 2019

                                                                                                                                                                                  2019.02.14

          Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын ураг, удам уламжлалын холбоо ТББ-тай хамтран Баянтал сумын төрийн байгууллагын нийт 22 ажилтанд “Угийн бичиг хөтлөх арга зүй” болон “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хуулиудаар сургалт зохион байгууллаа.

         Сургалтын үр дүнд угийн бичиг хэрхэн хөтлөх аргачлал, хөтлөхийн ач холбогдол, угийн бичиг хөтлөөгүйгээс гарах үр дагаварын талаар арга зүйн мэдлэг мэдээлэлтэй болж угийн бичгээ хөтөлж эхлэнэ гэсэн хүсэл эрмэлзэлтэй болсон .
Мөн “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль” болон “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” багцалсан хуулиудаар мэдээлэл олгосноор иргэдийн мэдлэгт ахиц гарсан. Үүнтэй уялдан оролцогчид холбогдох чиглэл хариуцсан мэргэжилтнүүдээс сонирхсон асуултандаа тодорхой хариултуудыг авсан ба цаашид сайн дурын хамтран ажиллах гадаадын иргэн багшийг тус суманд урьж ажиллуулах саналыг дэвшүүллээ.

 


Ангилал Зар мэдээ Ил тод байдал Мэдээ Онцлох Үйл ажиллагааны ил тод байдал Үйл ажиллагааны мэдээлэл
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 150
2019 оны төлөвлөгөө
ОРОЛЦООТОЙ ХҮҮХЭД ХӨГЖИЖ-ХӨГЖСӨН ХҮҮХЭД ХАМГААЛАГДАНА.” “ӨСВӨРИЙН СЭТГҮҮЛЧ” клуб

Сэтгэгдэлгүй

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.