ЗАЛУУСЫН ДУУ ХООЛОЙ ЦАХИМ ДУУНЫ ТЭМЦЭЭН


Нийтэлсэн ГБХЗХГ ГБХЗХГ  /  Огноо 10 сар 01, 2019

“ЗАЛУУСЫН ДУУ ХООЛОЙ” ЦАХИМ ДУУНЫ ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧИД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА.

Залуучуудын хөгжлийн сарын аяны хүрээнд зохион байгуулагдаж буй “Залуусын дуу хоолой” 🎼🎤дууны тэмцээн 09 сарын 02-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл 15 хоногийн турш явагдаж Говьсүмбэр аймгийн харъяа болон Говьсүмбэр аймагт ажиллаж, амьдардаг дуулах авъяас, хүсэл сонирхолтой нийт 16 залуус оролцсон байна.

Тэмцээний дүрэмд оролцогчид өөрсдийн дуулж буй бичлэгийг олон нийтэд түгээж, лайк, шэйр цуглуулан, цуглуулсан онооны нийлбэр дүнгээр шилдгүүдийг тодруулж, шагнаж, урамшууллаа.

1-р байр А.Уранцэцэг 4144 оноо цуглуулсан.
2-р байр Б.Эрдэнэтулга 3693 оноо цуглуулсан.
3-р байр Ц.Одгэрэл 3009 оноо цуглуулсан.

Дууны тэмцээнд өөрийн авъяас чадвараа олон нийтэд түгээн, идэвхитэй оролцсон нийт оролцогчдодоо баярлалаа. Та бүхний цаашдын ажил, сурлага хөдөлмөр, урлагийн их үйлс бүхэнд нь амжилт хүсэе.

Мөн манай Залуучуудын хөгжлийн төвөөс цаашид зохион байгуулагдах үйл ажиллагаанд Говьсүмбэрийн Залуус та бүхэн идэвхитэй оролцохыг хүсэе.

Ангилал Ил тод байдал Үйл ажиллагааны ил тод байдал Үйл ажиллагааны мэдээлэл
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 114
МИНИЙ ГЭР БҮЛ-МИНИЙ АЗ ЖАРГАЛ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
8 ДУГААР САРЫН САНХҮҮГИЙН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ

Сэтгэгдэлгүй

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.