ЗӨВ ТУСГАЛ ҮНДЭСНИЙ АЯНЫ ХҮРЭЭНД ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ЧОЙР ДАХЬ ХЭСЭГТ ХҮҮХЭД ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2019.05.10


Нийтэлсэн Админ  /  Огноо 5 сар 10, 2019

“ЗӨВ ТУСГАЛ” ҮНДЭСНИЙ АЯНЫ ХҮРЭЭНД ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ЧОЙР ДАХЬ ХЭСЭГТ “ХҮҮХЭД ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
/2019.05.10/
#ЗӨВ_ТУСГАЛ
ХАЙРЛАГДСАН ХҮҮХЭД ГЭМТ ХЭРЭГ, ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨХ НЬ БАГА БАЙДАГ.

ЗГХА-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар,ХЗДХЯ, Цагдаагийн Ерөнхий газар, Дэлхийн Зөн ОУБ, НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран “ЗӨВ ТУСГАЛ” хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгааллын хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байна.
Тус хөдөлгөөн нь эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэж байгаа бөгөөд үр хүүхэддээ цаг зав гаргах, тэдэнтэй амьд харилцаа үүсгэж, ярилцаж, ойлгох нь аливаа гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлдэг болохыг хүүхдийн сэтгэл зүйч нар тогтоосон байна. Учир нь хүүхдийн хүчирхийллийн дийлэнх хувийг хойд эцэг, эх, хамаатан садан, ойрын төрлийн хүмүүс үйлддэг болох нь өнгөрсөн хугацаанд тогтоогджээ.
Иймд “ЗӨВ ТУСГАЛ” үндэсний аяны хүрээнд Говьсүмбэр аймгийн ГБХЗХГ, Дэлхийн зөн ОУБ, Цагдаагийн хэлтэстэй хамтран ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ЧОЙР ДАХЬ ХЭСЭГ-ийн албан хаагчдад “Зөв тусгал” аяны танилцуулга, “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сэвүүдээр сургалт зохион байгууллаа. Сургалтанд нийт 28 хүн хамрагдсан.
Тус сургалтаар оролцогчид хүүхдийг эерэг аргаар хэрхэн хүмүүжүүлэх арга ухаан, хүүхдийн насны онцлог, тархины хөгжлийн талаарх ойлголтууд, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн хүүхэд хүмүүжүүлэх ардын уламжлалт арга ухааны талаар ойлголт авч, хэрхэн хүүхдийнхээ “Зөв тусгал” нь байх эцэг эх болох талаар ойлголт авсан. Мөн “Зөв тусгал”үндэсний аянд нэгдсэн.

Ангилал Ил тод байдал Мэдээ Үйл ажиллагааны ил тод байдал Үйл ажиллагааны мэдээлэл
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 331
БАЯНТАЛ СУМАНД ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ үзүүллээ. 2019.05.09
А1 ТУШААЛ

Сэтгэгдэлгүй

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.