2020 оны 11 сарын 26 9:40 am минут.

ИНЭЭЖ БУЙ ХҮҮХЭД сүмбэр сумын хүүхдийн чуулганыг 2016 оны 05-р сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

ИНЭЭЖ БУЙ ХҮҮХЭД сүмбэр сумын хүүхдийн чуулганыг 2016 оны 05-р сарын 18-ны өдөр Политехникийн коллежийн урлаг зааланд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Дэлхийн зөн Бор-өндөр-1 ОНХХ, АХНЗ, ХОУЗ нар хамтран зохион байгуулсан. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын 1,2,5-р сургуулийн нийт 100 сурагчдын дунд зохион байгуулагдсан чуулганаар хүүхдүүдийг 5-н багт хувааж /  хүүхдийн хөдөлмөр, гэр бүл, сургууль, олон нийт, хүрээлэн буй орчин / гэсэн сэдвийн дор асуудлыг хэлэлцэж тулгамдаж байгаа асуудлуудыг СҮМБЭР СУМЫН ЗАСАГ ДАРГА, ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА нарт хүүхдүүд танилцуулан, шийдвэрлэх арга замыг хайж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн нэг өдрийг хүүхдийн оролцоотой өнгөрүүллээ. Чуулганы үр дүн хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шат дараатайгаар шийдвэрлэж, холбогдох арга хэмжээг эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэж, холбогдох шийдвэр гаргах түвшний хүмүүст уламжлах талын ажлыг зохион байгуулах болно гэсэн хариуг Сүмбэр сумын Засаг дарга хүүхдүүдэд өгсөн юм.

IMG_7930 IMG_7934 IMG_7940 IMG_7952 IMG_7944 IMG_7965 IMG_7973 IMG_7976 IMG_7981 IMG_7994 IMG_8002 IMG_8008 IMG_8010 IMG_8020 IMG_8023 IMG_8038 IMG_8091 IMG_8042 IMG_8085 IMG_8069 IMG_8071 IMG_8110 IMG_8127

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 4
Гэр бүлийн харилцаа, хүүхэд хүмүүжүүлэх арга сэдвээр Улаанбаатар их сургуулийн багш доктор, профессор Б.Оюун-Эрдэнэ лекц уншлаа.
Гэр бүлийн дундах Гар бөмбөгийн тэмцээнийг Гэр бүлийн өдөр буюу 05-р сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Сэтгэгдэлгүй