2020 оны 11 сарын 26 3:51 pm минут.

Иргэний андгай өргөх ёслолын үйл ажиллагаа болж өнгөрлөө

 

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх иргэний эрх хариуцлагаа ухамсарлах чин шудрагаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготойгоор 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа  Иргэний андгай өргөх ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогийн хэлтсийн дарга С.Уранцэцэг Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга Б.Удвалцэцэг болон Ерөнхий боловсролын хоёр, тавдугаар сургуулийн захиралууд16 насанд хүрч иргэний андгай өргөсөн залуусын төлөөлөлд Иргэний үнэмлэх, батламжийг гардууллаа. Мөн урилгаар лектор, сэтгэл зүйч, доктор Г.Наранбаатар хүүхэд залуучуудад хандаж Хувь хүний төлөвшил сэдвээр сонирхолтой лекц тавьлаа.
Энэ жил манай аймгийн хэмжээнд 194 хүүхэд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардан авч байна. Хамтран зохион байгуулсан аймгийн ЗДТГ, Нийгмийн Бодлогын хэлтэс, Улсын Бүртгэлийн Хэлтэс, сургуулийн захирал удирдлага хамт олонд талархал илэрхийлье. /2017-11-23/

 23843262_877599689086754_3093714282003415918_n23843295_877599749086748_9014460897834246230_n23795641_877599959086727_6358485187345105987_n23795513_877600202420036_1666929301223287345_n23905174_877600142420042_2291092135989552555_n23755503_877600375753352_1364699104470683882_n
  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 3
10 сарын мэдээ
ХАМТАРСАН БАГИЙН АЖИЛЛАХ ЧИГ ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА УУЛЗАЛТ 2017-11-30

Сэтгэгдэлгүй