2020 оны 11 сарын 30 2:28 pm минут.

ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ- ЫН ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Тусгаар тогтнолын өдөр –ийн баярын үйл ажиллагааг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар аймгийн Залуучуудын Холбоо нар хамтран Иргэний андгай өргөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаа нь 16 нас хүрч буй хүүхдэд иргэний үнэмлэхийг ёслол төгөлдөр гардуулж залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх иргэний эрх хариуцлагаа ухамсарлах чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой билээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн ерөнхий боловсролын 1,2,5-р сургуулийн 110 хүүхэд оролцож тэдний төлөөлөл 9 хүүхдэд иргэний үнэмлэхийг ёслол төгөлдөр гардуулж өгсөн. Иргэний андгай өргөх ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Уранцэцэг, Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дарга Г.Сайнтөр, Залуучуудын холбооны тэргүүн Д.Сүрэнжав, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Л.Цэлмэг, Боловсрол, соёл урлагийн газрын дарга Э.Мөнхзул, 1-р сургуулийн захирал Г.Сонинбат, 5-р сургуулийн захирал О.Одгэрэл нар оролцсон.

Аймгийн залуучуудын холбооны  нь Үе тэнгийнхээ хүүхдүүдийг урлаг, сурлага спортоороо манлайлан аймаг, орон нутаг, сургуулийнхаа нэрийг гаргаж байгаа авьяаслаг 3 сурагчдад Залуучуудын холбооны нэрэмжит ТЭРГҮҮНИЙ СУРАГЧ медалиар шагнаж урамшуулсан.

Мөн залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх иргэний эрх, хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготойгоор МОНГОЛ БАХАРХАЛ сэдэвт лекцийг 5-р сургуулийн захирал О.Одгэрэл хүүхдүүдэд уншиж танилцуулснаар энэхүү арга хэмжээ ёслол төгөлдөр өндөрсөн юм.

15178316_1869105876656751_8663427802246814598_n IMG_2761 IMG_2759 IMG_2772 IMG_2804

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 4
Аймгийн Өсвөрийн аврагч тэмцээнийг зохион байгууллаа.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2016 оны 11-р сарын мэдээ

Сэтгэгдэлгүй