ИРЭЭДҮЙН ЭЗЭД МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН


Нийтэлсэн ГБХЗХГ ГБХЗХГ  /  Огноо 8 сар 30, 2019

“ИРЭЭДҮЙН ЭЗЭД” МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯНЫ ХҮРЭЭНД ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН СҮМБЭР СУМАНД МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2019.05.17
Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Боловсрол, соёл урлагийн газар, УУЖС-Политехникийн коллеж нартай хамтран өсвөр насны хүүхдүүдэд ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, ахлах ангийн сурагчдыг эрсдлээс урьдчилан сэргийлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил сонголтод арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор ЕБС-ийн 9-р ангийн сурагчдад мэргэжил сонголтын өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт Сүмбэр сумын 3 сургуулийн 9-р ангийн нийт 95 сурагчид хамрагдсан байна.
Өдөрлөгийн үеэр дараах арга хэмжээ зохион байгуулагдлаа:
– ГБХЗХГ-аас Ирээдүйн эзэд мэргэжил сонголын аяны мэдээлэл, Хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлттэй болон илүүдэлтэй мэргэжлийн талаарх судалгааны танилцуулга
– ХХҮГ-аас Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох талаар мэдээлэл, зөвлөх үйлчилгээ
– УУЖС-Политехник коллежоос Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээлэл, Политехник коллежийн талаарх мэдээлэл
– Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ-Мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар лекц
– Мэргэжил сонголтын бүлгэмийн танилцуулга
Тус өдөрлөгт хамрагдсан сурагчид өөрт тохирсон мэргэжлээ, хэрхэн яаж, зөв сонголт хийх талаар мэргэжлийн байгууллагын мэргэжилтэн, багш нартай уулзан зөвлөх үйлчилгээ авч, цаашид хүүссэн мэргэжлээ эзэмшихийн тулд юу хийх ёстой талаар харилцан ярилцан мэдээлэл, үйлчилгээ авсан юм.

Ангилал Ангилагдаагүй Ил тод байдал Мэдээ Үйл ажиллагааны ил тод байдал Үйл ажиллагааны мэдээлэл
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 51
АМЬДРАХ УХААНЫ ЧАДВАР ОЛГОХ 11 ЦАГИЙН МОДУЛЬ СУРГАЛТ
АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ ӨДӨРЛӨГ

Сэтгэгдэлгүй

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.