2020 оны 11 сарын 26 5:57 am минут.

ИХ ЗОХИОЛЧ Д. НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ӨСВӨРИЙН ЯРУУ НАЙРАГЧДЫН “ХҮРЭЛ ТУЛГА-2018” УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2018-03-16/

Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас хүүхэд багачуудыг Монгол хэлний үгсийн урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулан, үг хэллэгийн арвин баялаг сантай танилцуулж, санасан бодсоноо сэтгэн хөгжүүлэх, зохиох, бүтээх туурвих урлагт сургах зорилгоор жил бүр уламжлан зохион байгуулагддаг Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга-2018” аймгийн уралдааныг Нийтийн Номын сантай хамтран амжилттай зохион байгууллаа. Уралдаанд 6 сургуулийн нийт 50 сурагчид оюун ухаан, бүтээлч сэтгэхүйгээ сорьж тэргүүн байрыг ахлах насны ангилалд 5-р сургуулийн 12в ангийн сурагч Б.Намжилмаа, дунд насны ангилалд 2-р сургуулийн 6а ангийн сурагч М.Тэмүүжин нар шалгарч, өргөмжлөл, алтан медаль, улсын наадамд оролцох эрхийн бичгээр шагнагдлаа.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 3
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ХҮҮХДИЙН “ЯРГУЙХАН” УРЛАГИЙН ИХ НААДАМ АНХ УДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2018-03-16/
“Нийгмийн салбарт хэрэгжиж буй дэд хөтөлбөрүүдийн нээлт”-ийн үйл ажиллагаанд амжилттай оролцлоо /2018-03-14/

Сэтгэгдэлгүй