МИНИЙ ГЭР БҮЛ-МИНИЙ АЗ ЖАРГАЛ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Нийтэлсэн ГБХЗХГ ГБХЗХГ  /  Огноо 10 сар 01, 2019

“МИНИЙ ГЭР БҮЛ-МИНИЙ АЗ ЖАРГАЛ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2019.09.15/
МУ-ын Засгийн газрын дмжлэгтэйгээр Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэйгээр хэрэгжиж байгаа “Нийгмийн эгэх хариуцлагийг бэхжүүлэх” төслийн 2-р шат болох “Эрүүл зүрх –Эрүүл хөдөлгөөн- Эрүүл ёс зүй “ дэд төслийн хүрээнд Багачууд хөгжил ТББ-аас санаачлан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Миний гэр бүл- Миний аз жаргал” өдөрлөгийг өнөөдөр амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгөөр орон нутгийн хүн ардынхаа энхийн манаанд цаг наргүй ажиллаж, хөдөлмөрлөж буй Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа залуу 7 гэр бүлийг алдаршуулах, тэдний ажил хөдөлмөр хийгээд, гэр бүлийн амжилтыг хуваалцах, хамт олон, ах дүү, найз нөхөд, гэр бүлийн гишүүдэд нь таниулан алдаршуулах зорилгоор АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нар хамтран олон төрөлт арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр ГБХЗХГ-аас залуу хосуудын дунд бие биенээ хайрлаж дурлаж бас болзож, магадгүй анхны хайрын захиаг бие биендээ бичиж байсан үеийг эргэн сануулах болон олон жилийн турш нэгэндээ хэлж чадаагүй сэтгэлийн үгийг нь захидлаар илэрхийлэх боломжийг олгох зорилгоор хосууд нэгэндээ СЭТГЭЛИЙН ҮГ-ээ илэрхийлсэн захидлыг бичиж, бие биедээ уншиж өгч, захидлаа солилцох арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр залуус ханьдаа хэзээ ч хэлж байгаагүй тэр л сайхан хайрын үгс болон уучлал хүссэн үгсээ хэлэх боломжийг олгосон явдалд талархал илэрхийлэн хайрын үгсээ нулимас дуслуулан нэгэндээ хэлж, шүлэглэж байсан нь хосуудын нэг нэгэндээ гэх хайрыг улам бадрааж, гэр бүлийн ариун нандин холбоог улам батжуулах мэт харагдаж байсан нь тус арга хэмжээний хамгийн торгон мөч байлаа.
Мөн ГБХЗХГ-аас орон нутгийнхаа эрүүл мэндийн салбарт гэр бүлээрээ хүчин зүтгэж, хөдөлмөрлөж яваа хамгийн “ЗАЛУУ ХОС”-ыг алдаршуулан, шагнаж урамшуулсан юм.

Тус арга хэмжээг санаачлан зохион байгуулсан Багачууд Хөгжил ТББ болон хамтран зохион байгуулсан, оролцсон бүх байгууллага, хамт олон, гэр бүлүүддээ цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсч, гэр бүлд нь энэ хорвоогийн хамгийн сайхан бүхнийг хүсэе.

ХҮҮХЭД БҮР ИНЭЭЖ, ГЭР БҮЛ БОЛГОН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХ БОЛТУГАЙ

Ангилал Ангилагдаагүй Ил тод байдал Үйл ажиллагааны ил тод байдал Үйл ажиллагааны мэдээлэл
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 116
АМЬДРАХ УХААНЫ МОДУЛЬ СУРГАЛТ
ЗАЛУУСЫН ДУУ ХООЛОЙ ЦАХИМ ДУУНЫ ТЭМЦЭЭН

Сэтгэгдэлгүй

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.