2020 оны 11 сарын 26 2:37 am минут.

       “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ” ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор залуу үеийнхээ эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх иргэний эрх хариуцлагаа ухамсарлах чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготойгоор “Иргэний андгай өргөх ёслол”-ын арга хэмжээг “Тусгаар тогтнолын өдөр”-ийг угтан Аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол соёл урлагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа.

Энэ жил манай аймгийн хэмжээнд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардан авсан 161 хүүхэд байгаа бөгөөд эдгээр хүүхдүүдийн төлөөлөл болох 15 сурагч Монгол Улсын иргэний андгай өргөж, иргэний үнэмлэхээ ёслол төгөлдөр орон нутгийн удирдлагуудаас гардан авлаа.

Монгол Улсын иргэний андгай өргөсөн сурагчдад лектор багш Л.Жаргалсайхан “Дэлхий биднийг дуудаж байна” сэдвээр сонирхолтой лекц уншлаа.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 3
Байгууллагын даргын тушаалууд
Залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн 2018 оны тайлан

Сэтгэгдэлгүй