2020 оны 11 сарын 30 1:15 pm минут.

МЭНДЧИЛГЭЭ

          Мэдээллийн технологи улам бүр хурдацтай хөгжиж буй өнөө цөгт Эрхэм тантай интернетийн орчинд уулзаж байгаадаа нэн таатай байна. Хүүхэд, гэр бүлийн сайн сайхны төлөө хамтран ажилладаг байгууллага, хамт олон, иргэд хүүхэд багачууд та бүхэндээ Говьсүмбэр аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн хамт олны чин сэтгэлийн халуун мэндчилгээг хүргэж байна. Монгол Улсын Засгийн газраас Хүн амын хөгжлийн асуудалд анхаарал хандуулж, хүүхдийн хөгжлийг гэр бүлтэй нь холбон авч үзэж хүүхдийн байгууллагыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяанд шилжүүлэн ажиллуулж байгаа энэ цаг үед манай хамт олон орон нутгийнхаа хүүхэд, гэр бүлийн сайн сайхны төлөө оюун бодол хүч чадлаа дайчлан ажиллаж байна.

        Та бүхэн манай байгууллагын цахим хуудсаар аялж хүүхэд, гэр бүлийн талаарх төр засгийн бодлого шийдвэр, бидний хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцаж бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

Нутгийн ард түмний өрх, гэр бүл бүхэн жаргалтай, хүүхдийн инээд баяр хөөрөөр цалгиж байхыг хүсэн ерөөе. Цахим мэдээллийн орчинд аялагч таны оюун ухаан хурц, үйл ажил тань өөдрөг байх болтугай.

ДАРГА                  Г.САЙНТӨР