НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ 2019.04.30


Нийтэлсэн Админ  /  Огноо 5 сар 01, 2019

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жил, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бие даан байгуулагдсаны 60 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Үүний хүрээнд өнөөдөр буюу 2019-04-30-нд ХНХЯ, түүний харъяа байгууллагууд болон 21 аймаг өөр өөрийн нутаг дэвсгэртээ нэгэн зэрэг “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж байгаа юм. Энэ жишигийг дагаж аймгийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал, халамж, ахмад настан, хүүхэд хамгаалал, залуучуудын хөгжил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд болох ХХҮГ, Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтэс, ПТК, ГБХЗХГ хамтран Боржигон чуулгын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” хийж хүрэлцэн ирсэн иргэдэд мэндчилгээ дэвшүүлж, санал бодлыг сонсож, иргэдэд нэг цонхны үйлчилгээгээр зөвлөгөө, лавлагаа өгөх үйлчилгээг үзүүлж байна.

Ангилал Ангилагдаагүй Ил тод байдал Үйл ажиллагааны ил тод байдал Үйл ажиллагааны мэдээлэл Үйлчилгээ
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 43
2019 ОНЫ ТӨСӨВ
Өсвөр насны охидын бэлгийн халдашгүй байдлын гэмт хэргийн эсрэг БИДНИЙ ИРЭЭДҮЙ-ОХИД сэдэвт уулзалт зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

Сэтгэгдэлгүй

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.