ОЙЛГОЁ – ХҮНДЭЛЬЕ- ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС СЭРГИЙЛЭХ, ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ АЯН


Нийтэлсэн ГБХЗХГ ГБХЗХГ  /  Огноо 12 сар 14, 2019

“ОЙЛГОЁ – ХҮНДЭЛЬЕ” ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС СЭРГИЙЛЭХ, ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ АЯН
2019.12.06
“ОЙЛГОЁ, ХҮНДЭЛЬЕ- Гэр бүлийнхээ төлөө” уриан доор ЗГХА-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, Жендэрийн үндэсний хороотой хамтран улс орон даяар энэхүү хөдөлгөөнийг өрнүүлээд байна.
Энэхүү аян нь Дэлхийн 180 гаруй улсад жил бүрийн 11 сарын 25-наас – 12 сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Аяны зорилго нь хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж хэзээ ч “Хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй хэмээн илэрхийлдэг байна.

Тус аяны хүрээнд Аймгийн Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн хэлтэс хамтран лектор Чила буюу Г.Бандицэрэнг урин “Хувь хүний хөгжил болон Амьдралын үнэ цэнэ” сэдвүүдээр иргэд, өсвөр үе залуучууд, Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн суралцагчид, Политехник коллежийн оюутнууд болон ЗХЖШ-ын мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийн сонсогч нийт 800 гаруй иргэдийг хамруулсан сургалт, лекцийг зохион байгууллаа.
Тус лекцээр Амьдралын үнэ цэнэ юу болох? Эцэг эхээ хайрлан хүндэтгэх, хувь хүний өөрийгөө болон бусдыг үнэлэх, хайрлах зэрэг үнэ цэнэтэй сонирхолтой лекцүүдийг хүргэлээ.
УУРААР БУС УХААНААР, ХҮЧИРХИЙЛЛЭЭР БИШ ХҮНДЛЭЛЭЭР 💕😍

Ангилал Ангилагдаагүй Зар мэдээ Ил тод байдал Мэдээ Онцлох Үйл ажиллагааны ил тод байдал Үйл ажиллагааны мэдээлэл
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 194
ОЙЛГОЁ – ХҮНДЭЛЬЕ- ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ АЯН
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Сэтгэгдэлгүй

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.