2020 оны 11 сарын 24 9:11 pm минут.

ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ УГТАН БАЯНТАЛ СУМАНД АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. /2018-05-10/

НҮБ-ын Ерөнхий Ассемблей 1994 оноос жил бүрийн 5-р сарын 15-ны өдрийг “ГЭР БҮЛИЙН ӨДӨР” болгон тэмдэглэж байх тогтоолыг баталсан. Энэ уламжлал нь манай улсын хэмжээнд 12 жилийн өмнөөс тэмдэглэж ирсэнтэй холбогдуулан аймгийн Баянтал сумын ЗДТГазартай хамтран “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг угтан иргэдийг соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлыг хийх, иргэдэд гэр бүлийн харилцаа, үнэ цэнийг мэдрүүлэх зорилгоор “Гэр бүлийн өдөр”-ийг “Гэр бүлийн үнэ цэнэ” лекц, “Орон нутгийн гэр бүлийн өнөөгийн байдал” илтгэл, сумын “Шилдэг 5 гэр бүл” шалгаруулах хүндэтгэлийн арга хэмжээ, “Хослон дуулъя” дууны уралдаан зэрэг үе шаттайгаар зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд хүрэлцэн ирсэн гэр бүлүүдэд “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт лекцийг Гэр бүл судлаач, мэргэшсэн зөвлөх лектор Б.Шүхэрцэцэг лекц ярилцлага явууллаа. Мөн Баянтал сумын хэмжээнд бүтээлч сэтгэлгээ,авъяас чадвараараа сум орон нутагтаа үлгэр жишээ болсон шилдэг 5 гэр бүлийг дараах номинацаар шалгарууллав. Авъяаслаг гэр бүл Л.Гантөгсийн гэр бүл, Бүтээлч гэр бүлээр Э.Хүрэлбаатарын гэр бүл, Оюунлаг гэр бүлээр П.Ганбаатарын гэр бүл, Өнөр гэр бүлээр Н.Суурийн гэр бүл, Спортлог гэр бүлээр Ц.Баясгалангын гэр бүл тус тус шалгарлаа “Хослон дуулъя” дууны уралдаанд тэргүүн байрыг Эгиймаа, Даваасүрэн, дэд байрыг Өсөхбаяр, Гантөгс, гутгаар байрыг Отгонцэцэг, Түмэн-эрдэнэ нарын гэр бүл тус тус тэргүүллээ.Өдөрлөгийн үр дүнд гэр бүлийн харилцаа үнэ цэнийн ойлголт, үр хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх зарчим, гэр бүлийн харилцааны аюулгүй зөрчлийн хэлбэр, аюултай зөрчлийн хэлбэр, зөрчлийг зохицуулах арга зарчимын талаар ойлглолт, орон нутгийн гэр бүлийн өнөөгийн байдлын талаар таниулав.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын талаар танилцуулга мэдээлэл хүргэлээ.
Хамтран ажилласан БАЯНТАЛ СУМЫН ЗДТГ-ын хамт олон, СОЁЛЫН ТӨВИЙН ХАМТ ОЛОН-д БАЯРЛАЛАА.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 4
ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРААС ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ УГТАН ШИВЭЭГОВЬ СУМАНД АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. /2018-05-09/
ХАМГААЛАГДСАН ХҮҮХЭД-ХАЙРЛАГДСАН ХҮҮХЭД АЯНЫ ХҮРЭЭНД АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ ӨДӨРЛӨГИЙГ СҮМБЭР СУМЫН ГЭРЭЭР АЙЛЧЛАГЧ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БУЙ ИРГЭДЭД ЗОХИОН БАЙГУУЛЛАА. /2018-05-18/

Сэтгэгдэлгүй