ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ УГТСАН “МИНИЙ ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ” АЯН


Нийтэлсэн ГБХЗХГ ГБХЗХГ  /  Огноо 7-р сар 20, 2020

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийн 3.2 дахь зорилт, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хууль болон аймгийн Залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг угтан цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан иргэдийн хамгийн идэвхтэй байгаа цахим орчноор дамжуулан гэр бүлийн гишүүдийн амьд эерэг харилцааг бүрдүүлэх, гэр бүлийн орчинд цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх,эцэг, эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх,гэр бүлийн гишүүдийн оролцоотой хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхийг уриалах зорилгоор “МИНИЙ ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ” гэр бүлийн аяныг 05 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд цахимаар зохион байгууллаа. Тус аяны хүрээнд “Миний гэр бүлийн өглөөний дасгал”, “Миний гэр бүлийн Тик Ток” гэсэн төрлүүдээр гэр бүлийн цахим уралдаан зохион байгуулж шилдэг 7 гэр бүлийг шалгаруулаа.Аяны хүрээнд цахим орчинд давхардсан тоогоор 16397 хүн оролцогчдын видеог үзэж танилцан гэр бүлийн эерэг уур амьсгалыг бий болгох давалгаа өрнөж хамгийн их хандалт авсан гэр бүлүүдээ шалгаруулж шагнаж урамшууллаа.“Миний гэр бүлийн өглөөний дасгал” төрөлд1-р байр: С.Октябрийн гэр бүл 2-р байр: Д.Ганбаатарын гэр бүл“Гэр бүлээрээ Тик Ток хийцгээе” төрөлд 1-р байр:Х.Сугирдоржийн гэр бүл 2-р байр: С.Октябрийн гэр бүл 3-р байр: Д.Бямбажавын гэр бүл Тусгай байр:Х.Батцэнгэлийн гэр бүл Тусгай байр: Д.Ганбаатарын гэр бүл шалгарлаа.ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ БОЛ ХАМГИЙН ТОМ БАЯЛАГ ЮМ.

Ангилал Ангилагдаагүй Зар мэдээ Ил тод байдал Мэдээ Онцлох Үйл ажиллагааны ил тод байдал Үйл ажиллагааны мэдээлэл
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 26
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ ,ӨРГӨДӨЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ МЭРГЭЖИЛТНИЙ МЭДЭЭЛЭЛ
ХҮҮХЭД БИДНИЙ ХӨГЖИЛ-ОРОЛЦОО

Сэтгэгдэлгүй