2020 оны 11 сарын 24 9:48 pm минут.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр-ийг 2016.06.01-ний өдөр ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр-ийг 2016.06.01-ний өдөр ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Тус арга хэмжээг Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Дэлхийн зөн ОУБ, Хөдөлмөрийн хэлтэс, Политекникийн коллеж, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нар хамтран зохион байгуулан нийт 20 гаруй төрийн байгууллага, 18-н албан байгууллага, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан юм. Говьсүмбэр аймгийн SUMBER GARDEN цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийн үйл ажиллагаа хүүхдийн баярын арга хэмжээгээр эхэлсэн нь давуу тал байсан бөгөөд Дуу бүжгийн Боржигин чуулгын жүжигчид оролцож Шитэд баян бүрд хүүхдийн жүжиг тоглосон юм.

Энэ өдөр Авьяас хөтөлбөрийн тайлант тоглолт тавигдаж 450 хүүхдийг хамруулсан урлагийн тоглолт зохион байгууллаа. Үүнд:

  • Өсвөрийн хүүхдийн уртын дууг 60 хүүхэд
  • Боржигин морин хуурыг 50 хүүхэд
  • Хүүхдийн найрал дууг 100 хүүхэд
  • Бишгүүр хөгжмийг 50 хүүхэд
  • Хүүхдийн уран гимнастикийг 100 хүүхэд
  • Хүүхдийн бүжиг 20 хүүхэд
  • Хийл хөгжмийн 10 хүүхэд
  • Flashmob 100 хүүхэд
  • Тэмцээн уралдаан: Хүүхдүүдийн дунд 6 төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулан албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ивээн тэтгэн ажилласан юм. Үүнд:Дугуйн уралдаанХаан банк, Хос мөнгөн хүрд дугуйн холбоо хамтран жил бүр уламжлал болон зохион байгуулдаг дугуйн уралдаан энэ жил 6 дахь удаагаа амжилттай зохион байгуулсан уралдаанд 82 хүүхдэд оролцож 4 насны ангилалдаар өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Уралдаанд оролцож эхний 3 байр эзэлсэн хүүхдүүд, цорын ганц эмэгтэй оролцогч 1-р сургуулийн 4а ангийн сурагч Мөнхбатын Нандинтуяа нарыг Өргөмжлөл, “Хаан” банкны дурсгалын зүйл, бэлэгээр тус тус шагналаа.Сагсан бөмбөг

    3*3 сагсан бөмбөгийн тэмцээнийг 3 насны ангилалд зохион байгуулан нийт 100 хүүхэд хамрагдаж эхний 3 байрын баг тамирчдыг шагнаж, шагналын санг үүрэн телефоны unitel, петротрак /BEIBEN TRACK/ нар хамтран дэмжиж ажилласан.

    Хөлбөмбөг

    Хөлбөмбөгийн тэмцээнийг 2 насны ангилалд зохион байгуулан нийт 54 хүүхэд хамрагдаж эхний 3 байрыг шалгаруулан Говьсүмбэр аймгийн ХАС БАНК-ны хамт олон, аймгийн  Хөл бөмбөг-ийн холбоо нар ивээн тэтгэж ажилласан юм.

    Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах нь гар зургийн уралдаанд 46 хүүхэд, Би чадна хүүхдийн хөгжөөнт тэмцээнд 5-6 насны 9 хүүхэд хамрагдаж нийт 291 хүүхдийг хамруулсан тэмцээн уралдаан зохион байгуулж 90 гаруй хүүхдийг шагнаж урамшуулсан байна. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр-ийг Жаргалтай гэр бүл уриан дор тэмдэглэн Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль-уудыг, 108 утасны хүүхэд багачууд болон эцэг эхчүүдэд танилцууллан ажиллалаа.

  • IMG_0261 IMG_0288 IMG_0249 IMG_0273 IMG_0293 IMG_0304 IMG_0312 IMG_0380 IMG_0396 IMG_0403 IMG_0421 IMG_0431 IMG_0459 13301252_284424765236284_1468413167829887066_o 13308342_284424805236280_1292750814828602987_o 13235680_284423421903085_5297284360529419406_o 13346327_284423881903039_8896782630860543081_o 13323309_284421978569896_5414767487962220576_o 13320967_284423308569763_7578562276830435166_o IMG_0498 13320584_284424058569688_4835604821901852670_o IMG_0524 13323396_284422565236504_6585594867785720352_o 13308499_284424715236289_227678524733994889_o 13350507_284421915236569_2956352712006355190_o IMG_0533 IMG_0577 IMG_0559 IMG_0578 IMG_0590 IMG_0601
  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 3
Мөнгөн хонхны баярын үйл ажиллагаан дээр Хүүхдийн төлөө үндэсний газрын шилдэг сурагч, авьяас медалиар хүүхдүүдийг шагнаж урамшууллаа.
ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ

Сэтгэгдэлгүй