2020 оны 12 сарын 05 10:49 am минут.

ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР 2017-12-01

Нэгдсэн Үндэстний Байгууллага 1981 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг анх “Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр” болгосноос хойш дэлхий даяараа энэ өдрийг тэмдэглэж ирсэн түүхтэй билээ.
Өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн бодлогийн хэлтэс, Сумын ЗДТГазар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо хамтран олон Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах эрхийн өдрийг угтаж аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзалт хийж “Эрхийг бодит болгож, ээлтэй орчин бүрдүүлье” сарын аяны хүрээнд зохион байгуулсан Спортын тэмцээнд амжилт үзүүлсэн иргэдийг шагнаж урамшуулах арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, аймгийн Засаг дарга Г.Батсуурь, ЗДТГазрын Нийгмийн бодлогийн хэлтсийн дарга С.Уранцэцэг, Сүмбэр сумын Засаг дарга П.Амарсайхан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Гансүх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Д.Бадамханд болон бусад албаны хүмүүс оролцлоо. Үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга Г.Батсуурь хэлэхдээ: Монгол улс хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэн цаг мөчөөс эхлэн хүний эрх, эрх чөлөөг дээдлэн нийгмийн бүхий л бүлгийн эрх ашгийг хамгаалах бодлого шийдвэрийг боловсруулж, олон улсын нийтлэг зорилго, зорилттой уялдуулан баталж ирсний жишээ бол өнөөдөр бидний хамтран тэмдэглэж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр юм. Өнөөдөр манай аймагт 683 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа нь нийт хүн амын 4 орчим хувийг эзэлж байна. Нийгмийн тодорхой хувийг эзэлж байгаа эдгээр иргэдийнхээ төлөө олон арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн. Бид Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны гурван талт хамтын хэлэлцээрийг байгуулж, хэлэлцээрт хөгжлийн бэрхшээлтэй гишүүд, ажилчдын эрхийг хамгаалах, ажлын байрандаа осол гэмтэлд өртөж хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулахаар тусгасан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын үйл ажиллагаа эрчимжиж эхэлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгмийн хамгаалал сайжрах нөхцөл бүрдэж байна. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар тайлант онд хэрэгжүүлсэн зураг төсөв, барилга угсралтын ажилд хөгжлийн бэрхшээлтэй иргэний дэд бүтцийг тусган гүйцэтгүүлсэн. Цаашид ч орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтын ажил бүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохирсон ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллах болно. 2017 оны орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн тодотголоор нийтийн тээвриийн зориулалтаар ашиглах автобус авах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан журмын дагуу Улаанбаатар хотод 180 хоногоос дээш амьдарч байгаа болон орон нутагтаа нийтийн тээврээр зорчих ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зардлын хөнгөлөлтөнд 2018 оны төсөвт 9,5 сая төгрөг төсөвлөөд байна. Аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдрийг угтан “Эрхийг бодит болгож, ээлтэй орчин бүрдүүлье” сарын аяныг зохион байгуулж, та бүгдийн дунд спортын тэмцээн уралдаан зохион байгуулж, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагч нарт зориулсан сэтгэл зүй, сэргээн засалтын сургалт зохион байгуулж, хэвтрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гэрээр эргэх, эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэнийг та бүгд мэдэж байгаа. Мөн тус аяны хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сонсъё” хэлэлцүүлгийг энэ сарын 28-ны өдөр зохион байгуулсан. Та бүгдийн санал санаачилгын дүнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ илүү бодитой, үр өгөөжтэй зохион байгуулах тал дээр анхаарч ажиллах болно гэлээ.
Арга хэмжээний үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хөгжлийн бэрхшээлтэй 40 хүүхдэд гарын бэлэг гардуулж, Боржигин чуулгын уран бүтээлчдийн тайлан тоглолт, аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо, витамин тарааж Хүний эрхийн үндэсний комиссын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн байгууллагын үйл ажиллагаа болоод холбогдох мэдээ, мэдээллийг иргэдэд өгч ажиллалаа.24129463_881241245389265_6955515632555891137_n23915978_881241468722576_863431476475537611_n24177056_881241512055905_8872474172927981993_n24129910_881241315389258_1348406642705865439_n24176812_881241392055917_4722346565865585449_n24231924_881241545389235_8157129572249561930_n

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 6
ХАМТАРСАН БАГИЙН АЖИЛЛАХ ЧИГ ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА УУЛЗАЛТ 2017-11-30
ХҮҮХЭД БҮРИЙН ТӨЛӨӨХ ҮЙЛС НЬ ГЭГЭЭН БАЙГ

Сэтгэгдэлгүй