2020 оны 12 сарын 02 5:36 pm минут.

Оролцооны бүлгийн хүүхдүүдийн дунд Дэвжээ тэмцээн зохион байгууллаа.

       Оролцооны бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тэдний 2016 онд хийсэн ажлыг хүүхдүүдэд танилцуулах, харилцан туршлага солилцох, хүүхдүүдийн авьяас чадварыг нээх, хөгжүүлэх зорилгоор аймгийн ЕБС-уудын оролцооны бүлгүүдийн дунд “ДЭВЖЭЭ” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 1,2,3,5-р сургуулийн багууд Сайн найз ХОУЗ-ын нийт 5 баг оролцсон юм.
Багууд Мэндчилгээ, 108 утасны жүжигчилсэн тоглолт, Хүүхдийн эрх, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хүрээнд асуулт, хариулт, 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулах, мөн урлагийн үзүүлбэр гэсэн төрлөөр өрсөлдөж 
1-р байранд Сайн найз ХОУЗ
2-р байранд Шивээговь сумын 3-р сургууль
3-р байранд 2-р сургууль тус тус шалгарсан юм.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд Аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Э.Мөнхзул, Аймгийн цагдаагийн хэлстийн хүүхдийн ахлах байцаагч А.Алтангартаам, Дуу бүжгийн боржигин чуулгын дуучин, жүжигчин Ө.Мэндсайхан нар байлаа.

IMG_2813 IMG_2824 IMG_2831 IMG_2845 IMG_2852 IMG_2880 IMG_2868 IMG_2885 IMG_2938 IMG_2941

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 8
Төсвийн гүйцэтгэлийн 11-р сарын мэдээ
Оны онцлох хүүхэд шалгаруулах үйл ажиллагаа болох гэж байна.

Сэтгэгдэлгүй