2020 оны 11 сарын 26 4:46 pm минут.

ОРОЛЦООТОЙ ХҮҮХЭД ХӨГЖИЖ ХӨГЖСӨН ХҮҮХЭД ХАМГААЛАГДАНА

ОРОЛЦООТОЙ ХҮҮХЭД ХӨГЖИЖ ХӨГЖСӨН ХҮҮХЭД ХАМГААЛАГДАНА.

Аймгийн лидер сурагч академитай хамтран уран илтгэлийн аварга шалгаруулах “ОЮУНЫ ДАВАЛГАА” тэмцээн зохион байгуулагдлаа. /2019-03-15/

Сурагчдын уран сэтгэмжийг хөгжүүлэх, нийгэмд үзэл бодлоо зөв илэрхийлэхэд суралцах, үгийн үнэ цэнэ уран илтгэлийн мөн чанар, үр дүнг таниулахад чиглэсэн “ОЮУНЫ ДАВАЛГАА” илтгэлийн тэмцээн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгуулагдлаа. Илтгэлийн тэмцээнд нийт 30 хүүхэд оролцож сэдвийн дагуу өөрсдийн үзэл бодол, оюун ухаанаа уралдуулж шилдэг 5 илтгэгчийг шалгарууллаа.
1 дүгээр байранд 5 дугаар сургуулийн сурагч Ц. Эрдэнэбуян, 2 дугаар байранд 2 дугаар сургуулийн сурагч О. Соёлмаа, 3 дугаар байранд 5 дугаар сургуулийн сурагч Билэгсайхан тусгай байранд 5 дугаар сургуулийн сурагч Э. Хүслэн, 1 дугаар сургуулийн сурагч Номинтуяа нар шалгарлаа.

 

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 2
БАТЛАГДСАН ТӨСӨВ
ХАРИУЦЛАГАТАЙ ХАМТАРСАН БАГ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сэтгэгдэлгүй