2020 оны 11 сарын 30 1:23 pm минут.

ОРОН НУТГИЙН ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ “PEACE ROAD” КЛУБЫН СУРАГЧДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРГЭН ДҮГНЭХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2018-05.07-08/

Дэлхийн зөн ОУБ Бор-өндөр 1 ОНХХ-ийн хамтран орон нутагт үйл ажиллагаа явуулж буй “Оролцоод хөгжье” хүүхдийн өөрөө удирдах байгууллагуудын эргэн дүгнэх нэгдсэн уулзалтыг зохин байгууллаа. Энэхүү уулзалтанд аймгийн Сүмбэр сумын ЕБС-ын 1 дүгээр сургуулийн 30 сурагч, 2 дугаар сургуулийн 10сурагч 5 дугаар сургуулийн 10 сурагч, ПТК 4 оюутан, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 10 сурагч, Баянмөнх сумын 5 сурагч, Дархан сумын 5 сурагч, “Оролцоод хөгжье” клубийн сурагчид, клуб удирддаг нийт 10 багш, нийгмийн ажилтнууд оролцсон бөгөөд нийт 90 оролцогчид хамрагдлаа.

Өсвөр үеийнхний хөгжлийн эзэмших ёстой 5 гол ур чадвар болох
1. Шүүмжлэх сэтгэлгээгээ эерэг сэтгэлгээгээр хөгжүүлэх
2. Сэтгэлийн хөдөлгөөнөө зөвөөр удирдан чиглүүлэх
3. Бусадтай харилцаа холбоо тогтоох
4. Зан харилцааны чадвар
5. Нийгмийн оролцоо ба үүрэг хариуцлага
гэсэн ур чадваруудыг эзэмшихээс гадна өөрийгөө танин мэдэх, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, өөрийн зорилгоо тодорхойлох, бусдад туслах, бусдыг хайрлах, хүсээгүй үйлдэлд үгүй гэж хэлж сурах, ирээдүйд “АМЬДРАЛД ЗӨВ БЭЛТГЭГДСЭН ИРГЭН” болоход нь туслах зорилгоор хэрэгждэг хөтөлбөр юм.
Энэхүү эргэн дүгнэх уулзалтанд энэ онд хийж хэрэгжүүлсэн ажил,туршлагаасаа хуваалцсан бие биетэйгээ танилцан нөхөрлөсөн НӨХӨРСӨГ өдрүүд байлаа.
Хамтран ажилласан Дэлхийн Зөн ОУБ-ын БӨ 1 ОНХХ-ийн хамт олон, чиглүүлэгч багш, клубын хүүхдүүддээ амжилт хүсье.

.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 3
“ХҮҮХДИЙГ ЭЕРЭГ АРГААР ХҮМҮҮЖҮҮЛЬЕ” АЯН ЭХЭЛЛЭЭ. /2018-04-30/
ГЭР БҮЛ , ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРААС ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ЖИШИГ СУРГУУЛЬ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭЭЛТ ЕБС-ИЙН 2 ДУГААР СУРГУУЛЬ ДЭЭР ХИЙГДЛЭЭ. 2018-05-08

Сэтгэгдэлгүй