2020 оны 11 сарын 26 2:41 am минут.

Орон нутгийн хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замууд сэдэвт хэлэлцүүлэгийг зохион байгууллаа.

          Орон нутгийн хүүхдүүдэд тулгамдаж байгаа асуудлуудыг сонсох холбогдох шатны удирдлагуудад тэдний дуу хоолойг хүргэх зорилгоор сургуулийн хүүхдүүдийн дунд Орон нутгийн хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замууд сэдэвт хэлэлцүүлэгийг ХГБХХ, Дэлхийн Зөн Бор-Өндөр ОНХХ-1 нар хамтран 2016 оны 1-р сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт 1, 2-р сургуулийн Peace road клубийн сурагчид хамрагдаж өөрсдийн өмнөө тулгарч байгаа асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх арга замыг ярилцлаа. Тэдний дуу хоолойг Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтэнгүүд, Цагдаагийн хэлтсийн хүүхдийн ахлах байцаагч, Сүмбэр сумын ЗДТГ-ын багийн нийгмийн ажилтан нар, 1, 2-р сургуулийн захирал, нийгмийн ажилтан, сургалтын менежер нар сонсож шийдвэрлэх арга замыг ярилцан, өөрсдийн санал бодлоо илэрхийлэн, хүүхдүүдийн өмнө тулгарч байгаа асуудлуудыг өөрсдийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж, шийдвэр гаргах түвшний эрх бүхий албан тушаалтнуудад холбоотой асуудлын талаар холбогдох хүмүүст хандахаар боллоо.

IMG_4864 IMG_4849 IMG_4856 IMG_4873 IMG_4901 IMG_4917 IMG_4952 IMG_4914 IMG_4965

 

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 4
“ЦОДГОР ХҮҮ” 2016 тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Орон нутгийн засаглалд хүүхэд, залуучуудын оролцоо, хүүхдийн оролцооны ойлголтыг нэмэгдүүлэх нь сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сэтгэгдэлгүй