2020 оны 12 сарын 02 6:20 pm минут.

ОЮУНЫ ДАВАЛГАА-1 УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2018.03.24/

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Лидер сурагч академи хамтран сурагчдын уран илтгэх, хэл ярианы чадвар, өөртөө итгэх итгэл, харилцааны соёлыг нэмэгдүүлэх оюунлаг Монгол иргэдийг бэлтгэх зорилгоор “Оюуны давалгаа 1” уран илтгэлийн тэмцээнийг зохион байгууллаа.
Тус тэмцээнд аймгийн ЕБС-н 9-12-р ангийн 12 сурагч оролцож тэргүүн байранд 2 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Э.Мөнхтөр, 2 дугаар байранд 3-р сургуулийн 12а ангийн сурагч Б.Энхбаяр, 3 дугаар байранд 2 дугаар сургуулийн 10а ангийн сурагч Б.Эрдэнэбат нар тус тус шалгарч өргөмжлөл, медалиар шагнагдсан ба 1,2 дугаар байранд шалгарсан Э.Мөнхтөр, Б.Энхбаяр нар “Оюуны давалгаа 7” улсын уран илтгэлийн тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 4
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ХҮҮХДИЙН УРЛАГИЙН ЯРГУЙ-2018 НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2018-03-23/
2018.03.21-ны өдрийн А/12 тоот тушаал

Сэтгэгдэлгүй