2020 оны 11 сарын 30 2:09 pm минут.

ХАМТАРСАН БАГИЙН АЖИЛЛАХ ЧИГ ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА УУЛЗАЛТ 2017-11-30

Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, сумын “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас сумдын хамтарсан багийн гишүүдийн дунд уулзалт ярилцлагыг зохион байгууллаа.
Тус уулзалтаар хамтарсан багийн ажиллах чиг үүрэгтэй холбоотой хууль эрх зүй, журмыг танилцуулахын зэрэгцээ тус байгууллагаас хамтарсан багт зориулж хийсэн мэргэжил арга зүй сургалт үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж цаашид хэрхэн эрчимтэй хамтран ажиллах талаар санал бодлоо солилцож мэдээлэл хийлээ.
Мөн уулзалт ярилцлаганд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн бөгөөд Засаг дарга Г. Батсуурь оролцож сумдын хамтарсан багийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, гишүүдийн үүргийг ажлын байрны тодорхойлолтонд тусгаж ажиллуулах, цаашид гэр бүлийн хүчирхийлэлийн чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хамтарсан баг үйл ажиллагаагаа сурталчилах ажлыг зохион байгуулж явуулахыг уулзалт ярилцлаганд оролцсон нийт гишүүдэд үүрэг, чиглэл өглөө.
ГБХЗХГ-аас 2017 онд Хамтарсан багийн 5 удаагийн сургалтийг зохион байгуулсан байна.
Хамтарсан багууд үйл ажиллагаандаа анхаарч урьдчилан сэргийлэх ажил үйлчилгээгээ эрчимжүүлэх, иргэдэд хамтарсан багийн үйл ажиллагаа чиг үүргээ таниулах ойлгуулах ажлыг хийх мөн Дэлхийн-Зөн Бор-Өндөр ОНХХ1-ийн хүүхэд хамгааллын хөтөлбөртэй хамтран ажиллахаар үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулж 2018 онд гишүүд бүр үйл ажиллагааны төлөвлөлтөндөө үүрэг хүлээж ажиллахаар боллоо.

24131295_881235842056472_4455058146523262269_n24177061_881235868723136_8766199435702420492_n24129666_881235898723133_1060287241544520874_n24174321_881235925389797_674516335161495328_n

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 5
Иргэний андгай өргөх ёслолын үйл ажиллагаа болж өнгөрлөө
ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР 2017-12-01

Сэтгэгдэлгүй