2020 оны 11 сарын 24 9:20 pm минут.

ХАМТАРСАН БАГИЙН ЭРХ ЗҮЙН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ХАМТАРСАН БАГИЙН “ЭРХ ЗҮЙН ОЛИМПИАД” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2019-11-12/

Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас Дэлхийн зөн олон улсын байгууллага, Аймгийн Прокурорын газар, Цагдаагийн хэлтэстэй хамтран Говьсүмбэр аймгийн сумдууд болон Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дархан, Баянмөнх сумдын “Хамтарсан баг”-ийн гишүүдийн хууль эрх зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор “Эрх зүйн олимпиад”-ыг зохион байгууллаа.
Эрх зүйн олимпиадад 6 сумын “Хамтарсан баг”-ийн 42 гишүүн оролцсон бөгөөд:
– Зөрчлийн тухай хууль,
– Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль,
– Гэр бүлийн тухай хууль,
– Хүүхдийн эрхийн тухай хууль болон
– Хүүхэд хамгааллын тухай хуулиудаас бүрдсэн асуулт хариултын  “АЛТАН ХОНХ” ,
– Кэйс шийдвэрлэлтэд хамтарсан багийн гишүүн тус бүрийн хувь нэмэр оролцоог тусгасан  KЭЙС ШИЙДВЭРЛЭЛТ дадлага ажил, багийн ахлагч болон нарийн бичгийн дарга нарын
 хууль эрх зүйн асуулт хариулт гэсэн үндсэн 3 хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Энэхүү үйл ажиллагаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “Хамтарсан баг” баг хамт олноороо ТЭРГҮҮН байрыг эзэлж Өргөмжлөл, 200.000 төгрөгөөр
шагнагдлаа.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 1
БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТЫН ОРЧИН, ДОТУУР БАЙРАНД ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТЭНД ЗӨВЛӨН ТУСАЛЖ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
АЙМГИЙН 2 ДУГААР СУРГУУЛИЙН ЭЦЭГ ЭХИЙН САРЫН АЯН-ААР ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН СУРГАЛТ ХИЙЛЭЭ.

Сэтгэгдэлгүй